15

204 19 4
                                    

Chapter 15
"7 хоног"

"Бид яг юу хийх хэрэгтэй вэ?"

"7 хоног бүр хуралд орж сүрчиг бүрийн дизайныг хамтдаа гаргаж зураг авалт хийнэ"

"Ойлгомжтой, чи миний өрөөний хажуугийн өрөөнд сууж болно. Тэнд чамд өрөө бэлдүүлсэн"

"Чи эсэргүүцэхгүй юм уу? Жижи"

Удаан хугацаанд сонсоогүй нэр минь. Түүнийхээ л хоолойгоор сонсохыг хүссэн нэр байсан сан

"Надад гэрээ зөрчсөний төлбөр болгож өгөх тэр хэмжээний мөнгө байхгүй ээ. Байгаа ч гэсэн би тэр мөнгийг гаргавал театр маань 3 жил ашиггүй ажиллах хэрэг гарна"

"Ухаантай хэвээрээ байх шив"

Тэр надтай хамт ажиллаад 7 хонож байгаа. Онц хийх ажилгүй байж өдөр бүр ажил эхлэх цагт ирж тарах цагт явдаг. Өглөө бүр ширээн дээр минь ил захидаг кофе хүлээж байдаг. Түүнийг ирснээс хойш анх удаагаа түүнтэй үг солихоор өрөөг нь зүглэж байна.

"Охиноо хаана үлдээчихээд ингээд явж байгаа юм?" 

"Юнмитэй"

"Юнми сайн эмэгтэй шиг харагдсан ч би итгэж чадахгүй ээ. Одоохондоо би чамаас өөр хэнд ч охиноо үлдээмээргүй байна"

"Жиа, тэр бол түүний ээж. Төрүүлсэн ээжээс илүү..."

"Цааш нь хэлэх хэрэггүй дээ. Гэхдээ чи надад хүнтэй суухгүй, охиндоо хойд эхийн царай харуулахгүй гэж амласаншдээ"

"Тэр нэг тиймэрхүү зүйл болчихсоон. Үнэндээ Жэвон их бие муутай. Эхэндээ Юнми охиныг минь хөхүүлдэг байсан юм. Гэхдээ цаашдаа охинд маань яалт ч үгүй ээж хэрэгтэй болж тэр бидэнтэй манай гэрт амьдрах саналыг тавьж хамт амьдрах болсон."

"Тэгээд л хайртай болчихсон байх нь"

"Хайр гэхээсээ илүү дэндүү түшигтэй болохоор дассан байх"

"Гэхдээ л удахгүй та хоёр хүүхэдтэй болно. Тэгээд миний охин..."

"Битгий тийм юм ярь, хэзээ ч тийм зүйл болохгүй"

E U P H O R I A [Completed]Where stories live. Discover now