intro

854 87 12
                                    

Түүхийн эхлэл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

...Түүхийн эхлэл...

Түүхийн эхлэл

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯


"Дэлхий дээр амьтдаас гадна өөр хоёрхон амьд биет зэрэгцэн оршдог байсан нь цус сорогчид болон хүн төрөлхтөн байлаа. Олон мянган жилийн турш тэд тэрсэлдэж, бие биенийхээ өөр онцлог шинж чанарыг хүлээн зөвшөөрч чадалгүй дайсагналцсаар ирсэн. Одоогоос хэдэн зуун жилийн тэртээ тэд амьдрах газар нутгаа хоёр хувааснаар хүмүүс хотод суурьшиж харин цус сорогчид өөрсдийн газар нутаг руу нүүн нэгнээсээ холдсон байдаг.

Гэсэн ч тэмцлийн үеэр холимог цустангууд олноор төрж, цэвэр цус сорогчдын удамд хүний ген хүчтэйгээр орж ирсэн гэлцдэг. Ийнхүү цэвэр цусны цус сорогчид хүмүүс ба эрлийз цус сорогчдыг бүр ихээр үзэн яддаг болсон юм...."

Бага байхдаа асрамжийн газрын номын санд байсан тэр олон номнуудаас яагаад заавал ийм хачин зохиол сонгож авч өдийг хүртэл хадгалснаа гайхаж ядан эхний хуудсыг нь уншчихаад л залхан доош тавилаа. Киног нь ч үзэх хүсэл төрдөггүй ийм хачин үлгэр домог шиг зүйлийг үнэн бодит баримт мэтээр бичсэн нь инээд хүргэж энэ тухай ахад хэлье гэсэн бодол төрсөнд шуудхан л доош буулаа.

"Тэр новшнууд үнэхээр манай залуусыг эхэлж бэртээсэн гэж үү?"

Ёнсүн ахыг анх удаа л ийм ширүүн дуугарахыг сонсоод цочин хойш ухраад хананы ардуур орлоо. Үнэхээр л ууртай байгаа бололтой нааш цааш явж, өндөр дуугаар хашхична. Тэр ганцаараа биш байх шиг санагдсанд түүний дэргэдэх хүмүүсийг харах гэсэндээ урагшилтал ахын найзууд нь ирсэн байж.
Тэр ч бас ирчхэж.....

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now