20

215 48 18
                                    

хорь : эргэн ирэлт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

хорь : эргэн ирэлт

хорь : эргэн ирэлт

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

"Сонхүн??"

Хаалганы цаана зогсох хүн үнэхээр Пак Сонхүн мөн эсэхэд итгэж чадсангүй нүдээ нухлаад дахин харсан ч тэр яг л зогссон чигтээ над руу тайвнаар ширтэнэ. Түүнийг хаа байсан энэ хүртэл ямар шалтгаанаар ирснийг бодохоос илүүтэй зүгээр л ирчихсэн буйд нь итгэж үл чадна.

"Хэлэхгүй ирсэнд уучлаарай, Ёнхи. Тэгээд ч чи миний утсыг авахгүй байх байсан биз"

"Чи оролдож ч үзээгүй биз дээ?"

Хэдий ингэж асуух нь зөв ч гэсэн арай л ууртай сонсогдчихлоо. Яг л түүнийг залгахыг өдөр шөнөгүй хүлээн харуулдаж бачуурсандаа үхчих гээд байсан галзуу охин шиг сонсогдсон байх. Тэр санаа алдан гүн хар хөмсгөө атиралдуулахад эгдүүтэй ч гэмээр хувирал нь хачин танил санагдана. Ичимхий болоод сандруу зан байдал нь улам л тод харагдана.

"Ёнхи, хэн юм?"

Өрөөнд минь байсан Сонүгийн дууг сонсоод бүх зүйл төсөөлснөөс минь ч төвөгтэй байхыг ойлгосон би яах ёстойгоо бодохыг хичээв. Сонхүн энэ хүн хэн болохыг мэдэхийг хүссэн аятай над руу хариулт нэхэн ширтэнэ.

"Х-хэн ч биш дээ, зүгээр л хаалга андуурч-"

"Тэгэхээр би хэн ч биш болчихсон байхнээ?"

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now