10

221 52 3
                                    

арав : хайр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

арав : хайр

арав : хайр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Hyuna's POV

Хуучны муу дэвтрээ авахад түүний үнэр ханхлах шиг боллоо. Хавтсыг нь нээж харахаас ч хайран санагдаж хэсэг энгэртээ наан орныхоо буланд суулаа. Яахын аргагүй энэ үнэрийг мартчихна гэж эмээдэг байсан ч бурхны авралаар дэндүү тод санаж байна. Тэврүүлэхэд, хүзүүнд нь толгойгоо нааж, цээжийг нь дэрлэн хэвтэхэд үнэртдэг байсан Чүэ Ёнсүний үнэр тэр чигтээ хадгалагдаж.

Гэвч тэр одоо энэ
орчлонд үгүй шүү дээ.

Өөртөө ийн хэлээд зориглон дэвтрийг нээлээ. Тэр надтай байсан мөч бүрээ дурсамж болгон хадгалах гэсэндээ тэмдэглэл хөтөлдөг байсан нь энэ. Бид сүүлдээ хамтдаа бичиж, болзсон газрынхаа тасалбар, дарсан зургууд, өгсөн бэлгийнхээ боолтыг хүртэл дотор нь наадаг болчихсон байж билээ. Гэхдээ түүнээс салсан тэр өдөр би Ёнсүнийг үзэн ядсандаа холбоотой бүхнээ орхиж зөвхөн энэ дэвтрийг л нандигнан энэ хүртэл авч ирсэн билээ.

"Би чамайг Хасэйн явчхаар санана даа" гэж гомдлон хэлснээ санаж байна. Тэр гал тэрэгний буудал дээр намайг өхөөрдөн байж, "Би чам руу захиа бичиж явуулна аа. Хэрвээ намайг үнэхээр их санах юм бол цээжин дээрээ  гараа тавьж зүрхээ дараад нүдээ анихад л болно. Тэгэхдээ намайг төсөөлөн харна. Би ч гэсэн яг тэгэх учраас хоёулаа нэгэнтэйгээ холбогдоно"

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now