9

243 53 10
                                    

ес : золиос

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

ес : золиос

ес : золиос

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Jake's POV

Өрөөний минь тавилгууд дээр байх цөөн хэдэн жаазтай зургууд өөрсөд рүү нь хараасай гэсэн шиг харуулдана. Том жаазанд нь Ёнсүн бид хоёрын нэгдүгээр ангиа төгсөх сард авахуулсан зураг....дараа нь дунд ангийн эхний жил...боксын тэмцээн...тэгээд Сонхүн...бид гурвын төгсөлтийн баяр....ахлах ангид болсон үдэшлэгийн зургууд гээд бүгд ээлж дарааллын дагуу зурайна. Хэдий Ёнсүн бидний хамтдаа хийдэг байсан бүх зүйлд хамгийн шилдэг нь байсан ч надад түүнтэй хамт, дэргэд нь байх түшигтэй санагддаг байсан. Тэр тусмаа хүмүүсийн ертөнцөд хавчигдан гацсан хөөрхийлөлтэй цус сорогч гэдгээ нуун зохицож амьдрах хүнд он жилүүдэд бид л хамтдаа байж. Харин одоо ганцаархнаа энэ олон асуудлуудтай нүүр тулах болчихдог....Тэд бүгд намайг Ёнсүний үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж итгэнэ. Гэнэт ийм их итгэл, хариуцлага нуруун дээр минь бууна гэхээс сүрдэж, мөн тэдний байгаа байдлаас хэн нь ч Сонхүнд найдлага тавихгүй байгаа нь улам ихээр ганцаардуулах шиг....Сонхүныг ч энэ бүхнээс сүүлээ хавчин зугтаж буйг анзаарсан бололтой.

"Байна уу? Ёнхи сонсож байна уу? Тэд...тэд үнэхээр чамд мансууруулагч өгсөн гэж үү?"
Утсаа аваад сонссон бүхэндээ итгэж ч амжаагүй байтал тэр надаас өрсөн орилох шахан хариулна.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now