7

224 50 4
                                    

долоо : айдас

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

долоо : айдас

долоо : айдас

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

Үдэшлэгт зориулан сайхан харагдах гэсэндээ нар жаргахтай уралдан эвтэйхэн хар даашинзаа өмсөн үсээ янзаллаа. Гэнэтхэн хангинах мотоциклын дууг сонсоод цонхоо нээтэл саяхан л гэгээтэй байсан гадаах талбай бүдэг бадаг үзэгдэх ч тэр намайг харсан даруйдаа унааныхаа гэрлийг анивчуулан гараа даллах аж. Өчигдөр орой хүргэж өгч, бүр үдэшлэгт урьсанд нь талархсан ч энд юу хийж явааг нь ойлгож ядна. Тэр над руу ширтэн мишээж, гараад ир гэсэн шиг дохихыг нь хараад зог тусаж орхилоо.

Энэ тэнэг арай намайг авах гэж
ирсэн юм байх даа?

Ганц л бодол төрж яах ёстойгоо мэдэлгүй хурдхан цонхоо хааж, хөшгөө буулгалаа. Тэр бол зүгээр ч нэг танихгүй хүн биш жинхэнэ танхай амьтан. Надад ингэж сайн хандаж, найрсаг байгаа нь ахыг минь алсан байх магадлал өндөртэй хүний хувьд яагаад ч зохихгүй зан чанар. Мэдээж энэ чигтээ нуугдаад байж болохгүй тул цүнхээ аван гарахаасаа өмнө толинд өөрийгөө нэг сайн харлаа. Өнөө шөнө сэргэлэн байвал харин ч тэднээс ихийг олж мэдэж чадна. Одоо бол айж хойш ухрах бус зоригтойгоор урагш давшлах цаг хэмээн өөртөө хэлээд гарлаа.

"Чи уйлахаа больчихвол уг нь их хөөрхөн юм"

Намайг өөрийг нь чиглэн алхах үед тэр чангаар ийн хэлээд инээд алдана. Нүд хавдчихсан байсныг минь л элэглэж байгаа нь энэ бололтой.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now