23

215 47 3
                                    

хорин гурав : үнэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

хорин гурав : үнэн

хорин гурав : үнэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

"Тийм учраас бид болон И Хисын түүний үхэлд холбоотойг л хэлэх гэж ирсэн юм"

Жэй толгойгоо гудайлган ийн хэлчхээд мөрдөгчөөс харцаа салган над руу ширтэв. Одоо л бүх юм дуусаж байгаа мэт санагдавч үнэндээ хамгийн чухал хэсэг үлдсэнийг бид хоёул сайн мэдэж байлаа. Түүний зориг гарган залуусаа ятгаж Хисыний үнэнийг дэлгэсэн нь надад маш том тус болсон бөгөөд ахынхаа өрөвдөлтэйгөөр хорлогдсон хорслын хагасыг ч болов нөхөнө гэж найдна.

"Бас Ёнсүний цогцсыг задлан хийлгүүлэлгүй нуулгахын тулд хахууль өгүүлсэн хүн нь ч Хисын байсан учраас-"

Түүнийг ийн тайлагнах зуур би тэссэнгүй ажиглаж байсан өрөөнөөс гарахад Сонхүн ч араас минь ирлээ. Тэр намайг ихэд сайн ажигласан бололтой гараас тайвнаар атгаад үүдний сандалд суув. Жэй холимог цусны цус сорогч тул надаас их олон зүйлээрээ өөр гэдэг нь үнэрээс нь хүртэл мэдрэгддэг болж. Энэ дүүрэг, хүмүүс бас цус сорогчид ахын минь надаас нуудаг байсан болгоныг эргэн сануулахын хажуугаар өөрийгөө олж мэдэх олон боломжийг өгчээ.

"Жэйкийг тэдэнтэй адил эрлийз байтал та нар яагаад мэдээгүй юм бол?"

Энэ л асуулт Жэйкийн хэн болохыг Сонхүнээс сонссоноос хойш дотор хадгалагдан үлдэж. Сонхүны нааш ирсэн шалтгаануудын нэг нь Жэйкийг эрлийз биш гэдгийг мэдсэн нь байсан. Түүнтэй түрхэн хамт амьдрахдаа уншдаг олон судруудаас нь үнэнийг олж мэдсэн бөгөөд энэ олон жил нууцхан өөрсдийг нь үзэн ядсаар ирсэнийг ойлгосон байлаа.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now