22

210 51 8
                                    

twenty two : bills

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

twenty two : bills

twenty two : bills

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi as Heri's POV

Аадар бороонд цохиулж даарсандаа чичирч салганасаар хаалгаа онгойлгож чадсангүй. Тэр чигтээ норсон тухгүй мэдрэмж бүхий л биеийг минь эзлэхэд нүүрээ хальт арчсан болчхоод хурдхан түлхүүрээ бүтэн нэг эргүүлэхэд хаалга нээгдэв. Өмнө нь хав харанхуй л угтдаг байсан бол одоо жазз хөгжмийн зөөлөн эгшиг сэтгэл тайтгаруулам дулаантай хамт угтана....

"Ёнхи? Бүр шалба норчихжээ?"

Сонхүн намайг харах гэж үүдэнд ирэн ийн хэлээд хурдхан хормогчоо тайлан угаалгын өрөөнөөс том алчуур авчран надад нөмрүүлэв. Өнөөдөр болсон бүхнийг түүнд хаанаас нь эхлэн яг яаж хэлэх ёстойгоо ч мэдэлгүй дэмий л дуугаа хураасанд тэр гутлаа тайлахад минь туслаад шүхрээ авч гарахгүй хэмээн ээж шиг л үглэнэ.

"Очоод хувцсаа сольчих. Би шөл хийж байгаа болохоор-"

Би түүнд юу ч хэлэхийг хүсээгүй шигээ түүнээс юу ч сонсохыг хүссэнгүй шууд л өлмийгөө өргөн хүзүүгээр нь гараа ороон тэврээд өөртөө ойртууллаа. Нойтон хувцас маань түүнийг ч норгохыг мэдэж байсан ч гэсэн тэврэлтээ улам чангалан мөрөнд нь нүүрээ наахад Сонүг тэвэрсэн тэр нэгэн өдөр санаанд бууна. Ахыг минь мэднэ, түүнийг санадаг, надад тусална гэж хэлж байсан юмсан....гэтэл одоо жинхэнэ үнэн аадар бороо болон асгараад намайг бүхэлд нь норгочихсон бололтой.

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now