ending

328 55 13
                                    

25. ending

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Yeonghi's POV

"Жэйкийн ярьсан бүхнийг одоо надад тайлбарлаж чадах уу?"

Сонхүн асуултыг минь сонсоод цочих шиг болсон ч дэрээ засан над руу эргэн харлаа. Шөнийн бүдэгхэн гэрэл, цонхоор нэвчих намуухан салхи бидний яг ингээд хэвтэж байсан тэр оройг сануулах шиг....Бүх зүйл амар бөгөөд айдасгүй байсан ч эцэстээ хэн хэнээ орхих шийдвэрт хүргэж орхисон...

Дайсны маань хэлсэн бүхэн, биднийг сүрдүүлж, үхлийн хараалт тоглоомоор тоглоод буйг мэдсэний дараа тэр юу ч болоогүй мэт байсан нь хангалттай тэвчээрийг минь баржээ.

Тэр зүгээр л нэг утгагүй өвгөдийн хорслын хариуг биднээс нэхэж, бүгдийнх нь амиар төлөхийг хүссэн бололтой...Бодох тусам Жэйкийн өш хонзон, өнгөрсөн, уй гашууг ойлгож байгаа ч ахыг минь түүнийхээ золиос болгочихсонд хэзээ ч уучилж чадахгүй.

"Тэр үхэх хүн нь намайг гэж хэлсэн.."

"Үгүй ээ, Ёнхи. Тийм зүйл яагаад ч болохгүй. Би амьд байгаа цагт чамайг хэзээ ч түүнд өгөхгүй"

Ийм үед ч өөртөө хачин итгэлтэй байгаа нь сонирхолтой. Түрүүхэн Жэйкт ч бас яг ийн хэлж байсан нь намайг бүр ихээр л шаналахад хүргэж байлаа. Мэдээж намайг гэх хайрандаа шатаж, бодит байдлыг үгүйсгэж буйг нь ойлгож байгаа ч....үнэндээ бидний хийж чадах зүйл үгүй шүү дээ.

"Хэтэрхий оройтчихсон, Сонхүн. Хоёулаа одоо яагаад ч өөрсдийгөө бас удам угсаагаа хамгаалж чадахгүй. Бид...тэдэнд ялагдчихсан" гэх гашуун үгс хоолой зууран гарахад өөрийн эрхгүй үзэн ядалт, харуусал бүр ихээр ундарч байлаа. Энд анх ирэхдээ ийм төгсгөл төсөөлөөгүй минь үнэнч эцэстээ энэ их тэмцэл амиар минь тайлагдана гэх ганц бодлоор л өөрийгөө аргадах шиг.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 27, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now