17

191 58 11
                                    

арван долоо : гэнэтийн бэлэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

арван долоо : гэнэтийн бэлэг

арван долоо : гэнэтийн бэлэг

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


⎯⎯ ୨ ୧ ⎯⎯

Hyuna's POV/flashback

"Хөөх, Чүэ Ёнсүн! Романтик гэдэг нь, алив"

Би түүнийг сонгосон хос зүүлтээ бичүүлэх зуур хурдхан өөрийнхийгөө аван сайн харах гэсэндээ гэрэлд дээш өргөлөө. Энгийн мэт харагдаж байгаа ч хийц нь яахын аргагүй үзэсгэлэнтэй алтан шар өнгийн зүүлт. Нар сарны хэлбэрүүд нь ойртуулахаар соронзоороо нийлнэ.

"Чамд авсан юм биш ээ, охин дүү бид хоёрынх"

"Үнэхээр үү? Найз охиндоо биш...."

"Тийм ээ, Ёнхи дээр сонирхож хараад байсан юм" гэснээ тун чиг сэтгэл хангалуун бэлгийн хайрцагт нь буцааж хийгээд цүнхээ нээлээ. Хэдий анх удаа л ийм сайн ах байсныг нь мэдэж авсан ч гэлээ өөрийн эрхгүй горьдож бас багахан атаархах сэтгэл төрнө.

Намайг байдгаараа хөмсгөө зангидан эргээд хартал тэр харин ч шоолон инээгээд, "Жаахан дүүтэй минь барьцаад л...ойлголоо, чамтай хамт зүрхэн хэлбэртэйгээс нь авчихъя"

"Тэгээд хоёр зүүлтийг яаж зүүх юм? Ээлжилнэ гэхээр-"

"Давхарлаад л зүүчихье. Би бусад хүмүүс шиг хайр гэдэг зүйлтэй тийм ч ойр дотно өсөөгүй. Надад төрөхөөс хайрлах ёстой гэх хариуцлагаар оноогдсон бэлэг нь Ёнхи. Харин хувь тавилангаараа огтлолцон оноогдсон нь чи. Ёнхи надад хайрлах ямрыг мэдрүүлсэн бол чи надад хайрлагдах ямрыг ухааруулсан"

MEMORIES OF THE MARKWhere stories live. Discover now