1

453 16 0
                                    

"Хөгжилтэй л юм~ Царайг чинь хармаар байна"

"Гэнэт үү?"

"Болох уу?"

"Мэдээж..." /Зураг хавсаргах/

Энэ бидний нэгэнтэйгээ үг солилцсон анхны өдөр байсан юм. Яахав үүнээс дээш хэдхэн текст байж болох ч хамгийн зүрх догдлуулж, басхүү сандаргасан үйл явдал байлаа.

/Энэ үйл явдлаас 20 минутын өмнө/

"Хатагтай Кара? Таныг үүнийг ашиглана гээд найз залуугаасаа салахыг хүлээсээр байтал би эмгэн болж дууслаа"

Утасны цаанаас хар багын минь найз Зоё их л залхангуй өнгөөр харилцана. Бид бага сургуулиасаа хойш одоо хүртэл нөхөрлөж, амьдралын шалгуураар надад үлдсэн ганц сайн найз гэж хэлж болох юм.

"Харин тэгээд салахгүй байгаа юмыг би яана гэж вэ?"

"Бурхан минь! Лукас мэдэхгүй байхад л болоо юм биш үү?"

Зоё бид хоёр, сарын өмнөөс нэг танилцах аппликейшн олсон юм.

Ангийнхан дотроос үүгээр хосоо олсон хүмүүс хэд хэд байсан учир оролдоод үзэхээр шийдсэн ч асуудал гэвэл би найз залуутай. Лукас бид хоёр үерхээд 4 сар болж байгаа ч дотор хүн минь өөрийн эрхгүй энэ аппликейшн руу тэмүүлээд байдаг нь хачирхалтай. Хэдийгээр би тийм ч шинийг эрэлхийлж, хайдаг төрлийн хүн биш ч гэлээ энэ дотор ямар хүмүүс байдаг, яаж танилцдаг талаар нууцхан сонирхож л байна.

Би ийн орон дээрээ хэвтээд, урт хар үсээ оролдсоор "Хэзээ нэг өдөр баригдаад Лукасыг гомдоочихвол яах юм?"

"Бид ямар биеэ үнэлж, өөрсдийгөө зарах гэж байгаа юу? Зүгээр хөгжилдөхийн тулд л орж байна. Таалагдахгүй бол дараа нь устгаж болно"

Яагаад намайг үүнийг тат гэж ингэж их шалаад байгаа талаар мэдээлэл хүргье. Зоё ерөнхийдөө найз залууд маань дургүй. Лукас тийм ч үхэн хатмаар царайлаг биш л дээ. Гэхдээ л түүнийг хөлдүү, гэнэн гээд л байж болох бүх талаар нь муулдаг хүн бол Зоё. Тийм ээ, тэр намайг өөр хүнтэй танилцуулахыг хүсдэг.

"Чи тэгээд зөвшөөрөх үү?"

"Ойлголоо, би татъя"

"Энэ чинь л миний найз шүү дээ! Татах холбоосыг нь явуулъя"

Хэмээн дуудлага тасарлаа. Үнэндээ Зоё өөрөө ч энэ аппликейшнаа ашиглаж үзээгүй байгаа. Зэрэг эхлэнэ гэж өөрийгөө хүлээлгээд, намайг шавдуулах гэсэн хэрэг байх л даа~

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now