4

216 19 0
                                    

Ухаан орох шиг болоод Лукасыг түлхэх үед Лукас ч дуулгавартайгаар холдов.

"Галзуураа юу?!"

Лукас хэсэг над руу харж байгаад шууд л тасраад уначихсан юм. Түүнийг яах ийхээ мэдэхгүй ч камераа унтраах хэрэгтэй!

Утас руугаа гүйгээд тавиурнаас нь бушуу аван "Завгүй болчихлоо, маргааш бичье!" гээд л шууд салгачихав. Бурхан гэж байдаг бол цаг хугацааг ухраагаад өгөөч!

Ямартай ч орныхоо хажууд гудас дэвсээд, илүү хөнжил авчран Лукасыг чирэн чирэн аваачлаа. Хүн яаж ийм хүнд байдаг юм бэ?

Хувцасыг нь тайлж, дэр өгч халамжлах хүсэл байгаагүй тул тэгээд л хаячихав. Утас руугаа харахад Виллиамаас зурвас алга. Тэр юу гэж бодсон бол?

...

Нэг мэдэхэд унтаад өгчихсөн, өглөөний сэрүүлэг хангинана.

Өмдөө ч тайлаагүй, эвгүй байрлалтай, тух муутай унтсанд хамаг бие хөшиж өвдөх аж. Мэдээж сэрүүлэгт Лукас ч сэрэв бололтой ярвайсаар, толгойгоо барих аж.

Тэрээр намайг харан цочис хийгээд "Өчигдөр шөнө..." хэмээн чимээгүй болов.

"Явж усанд ор. Замдаа ярилцъя"

Лукас гэмшингүй толгой дохиод ариун цэврийн өрөө рүү явлаа.

Явсных нь дараа Виллиамаас зурвас шалгахад дахиад л юу ч алга.

Лукастай сургууль руу хамт явахаар болсон ч бид машинд хэн хэн нь чимээ гаргаагүй юм.

"Өчигдөр шөнө уучлаарай"

Бодож бодож л хэлсэн байх. Мэдээж би уурлаад байх шаардлаггүй учраас чимээгүй л толгой дохилоо.

Сургууль дээр ирэхэд Зоё өөдөөс тосож авсан тул Лукасаас салах сайхан шалтаг болж анги руугаа явав.

"Дахиад л чамайг хүргэж өгнө гэж зүтгээ юу?"

Би ч цүнхээ ширээн дээр тависаар санаа алдан "Тэр урьд шөнө согтуу ирээд хоноод явсан"

"Хоносоон?!"

Зоёын хашхираанд бүх хүмүүс нааш харсанд Зоё буцаж суудалдаа суугаад "Ямар чөтгөр нь вэ?"

"Тэр намайг хүчээр үнссэн ч удалгүй тасарч унаад... Тэгээд л өглөө хамт ирж байна" гээд нүдээ эргэлдүүллээ.

"Муу новш чинь? Чиний анхны үнсэлт тэгээд хүчээр болчихож байгаа юм уу? Би байсан бол нам цохиж унагаах байлаа"

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now