5

224 18 0
                                    

Хүсэн хүлээсэн амралтын өдөр ирсэн хэдий ч бүтэн өдрөөр ажиллаж байгаа миний хувьд тийм ч таатай биш байлаа. Амралтын өдрүүдээр л энэ хавийн хүмүүс амь ордог учир ачаалал энгийн үеийнхээс 40% нэмэгдэнэ.
Нарийн боовны захиалга, өнөөдрийн дотор бэлэн болгох 60ш кекс, төрсөн өдрийн бялуу гээд л... хэдийгээр би тогооч биш ч угтаж, мэндлэх ажлыг би хийж байгаа шүү дээ. Бүтэн өдөр хадчихсан юм шиг инээмсэглэл тодруулах тийм ч амар биш.

Бүх ширээнүүдээ цэвэрлээд арай хийн зав гарахад утсаа шагайлаа. Виллиам өчигдрөөс хойш над руу юм бичээгүй... Магадгүй би хэн нэгнийг муулсан учраас түүнд таалагдаагүй юм болов уу? Ахх... шулуухан Зоё руу л бичдэг байж.

Суув уу, үгүй юу хаалга савагдан үйлчлүүлэгч орж ирсэн юм. Утсаа халааслаад босож зогсоход өчигдрийн захирал залуу, өөр нэг нүдэндээ сорвитой залуутай явж байх нь тэр! Арай тэр жижигхэн залууг халчихсан юм биш биз дээ?

Харваас хүчтэй ауратай хоёр хүн өөдөөс ирсэнд би бүр юу хийхээ мэдэхгүй будилж зогслоо. Яагаад дахиад хүрээд ирэв дээ...

Сорвит арын цэс рүү харсаар "Американо гарах уу?"

"Тийм ээ"

Түүн рүү айгаад харж ч чадсангүй. Их ширүүн төрхтэй учраас байх л даа... Харин захирал нь?

Түүний хувцас энгийн л хоолойтой цамц, хар өмд байснаас өөр өөрчлөгдсөн зүйл алга. Царайлаг хэвээрээ байгаа ч бас л юу ч дуугарахгүй над руу харна.
Харц нь тийм ч таатай бус жаахан ууртай ч юм шиг...

"Тэгвэл 2 мөстэй американо өгчих" хэмээн сорвитой нүдээрээ над руу харахад нь шар үс боссон ч толгой дохиод "Идэх зүйл авах байсан уу?"

Сорвит, захирал руугаа харахад захирал нь түүн рүү толгой сэгсрэнэ.

"Авахгүй юм байна"

Дарь эх минь... яаж ийм аймар залууг захирал нь ингэж сайн удирддаг байна аа. Тэд зодолдвол ойлгомжтой сорвит дийлэх байх. Эсвэл үгүй юу?
Тэд хоёулаа л өндөр, хоёулаа л биерхүү юм байна. Энэ сорвит нь бие хамгаалагч нь юм байх даа? Эсвэл жолооч? Ер нь эд нар мафи юм болов уу?

Американог нь хийх явцад бодох бодохгүй бүгдийг л бодсоор бэлэн болголоо. Хачирхалтай нь тэд хоёул хоёулаа яг байсан байрандаа намайг хүлээгээд зогсож байсан юм.
Урьд нь иймэрхүү газар орж ирж байгаагүй юм байх даа? Эгдүүтэй ч юм уу...

"Бэлэн боллоо"

Ийн тооцоо хийж дуусахад яг өчигдөр сууж байсан ширээн дээр очин суух ажээ. Ийм том залуус байж жоохон хүүхэд шиг урд урдаасаа хараад, уух юмаа сорох нь инээд хүргэнэ. Үнэхээр л хүнийг гаднаас нь дүгнэх хэрэггүй бололтой.

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now