3

234 17 1
                                    

"Орой гэртээ очоод надтай видео дуудлага хийж чадах уу?"

"Юу?"

Яагаад заавал орой гэж?! Миний бодож байгаа зөв үү? Зарим нэг насанд хүрэгчдийн...

Үгүй ээ, байз... Видео дуудлагаар түүний царайг ч бас харж болох юм байна.

"Чадна биз дээ?"

"Ойлголоо..."

Виллиам ихэд цоглог хоолойгоор "Бэлэн болсон үедээ залгаарай"

Хаа... ингээд өртэй болчих шив дээ. Мөнгийг нь чимээгүй л авдаг байж! Би яагаад ийм нэрлэхүү юм бэ?

Хичээлээ тараад ажлын газар руугаа явахаар нийтийн автобусанд суулаа.
Би үдээс хойш нарийн боовны газарт цагийн ажил хийдэг. Тэнд үнэхээр сайхан үнэртэй бас урамшуулал гэж жигнэмэг өгдөг! Би ажлын газартаа юу юунаас ч илүү хайртай.

Хувцсаа солиод худалдан авах хэсэгт зогсох зуур Лукас орж ирлээ. Өнөөдөр тухтай уулзаж чадаагүй болохоор л ингээд байх шиг байна.

"Яагаад надад хэлэхгүй явчихсан юм? Хүргэж өгөх байсан"

Тэр саяхан машин авсан учраас байнга намайг хүргэж өгнө гэж зууралдаж эхэлсэн...

"Би өөрөө хөлтэй учраас чамайг зовоомооргүй байна аа"

"Зүгээр юмсан..."

"Чи юм авах уу?"

"Ямартай ч донут авчихъя"

Түүний хэлснийг өгөхөд тэрээр тооцоогоо хийх зуураа хацар дээр үнсчихсэн юм.

"Маргааш сургууль дээр уулзъя"

"Гэхдээ Лукас... ингэж дураараа аашлахаа больчихож болох уу?"

"Юу?"

"Бид олон нийтийн газар байна. Тиймээс өөрийн ухаантай бай"

"Эвгүй санагдана гэж мэдсэнгүй... Уучлаарай"

"Тооцоо хийж дууссан болохоор одоо яв даа"

Лукас донут руу нэг, над руу нэг харан "Тэгвэл... сайхан амраарай" хэмээн гарав.

Би гэнэт яагаад ингэж аашлаад байгаа юм бол? Ахх тэр миний найз залуу! Хацар дээр үнсэх мэтийн зүйл байж болох л байсан шүү дээ.
Угаасаа ямар тэнэг нь хацар дээр чинь үнсчих үү гэж үнсэх вэ дээ!
Би ч үнэхээр...

Оройн цагаар үйлчлүүлэгч багатай байдаг тул хэсэг суун утсаа шалгав. Виллиам дахиж бичээгүй байна. Магадгүй намайг залгахыг хүлээж байгаа байх...

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now