10

377 25 13
                                    

Бусад охидтой уулзана гэх бодол сониуч зан хөдөлгөөд байж ядуулж байлаа. Энэ газрын тухай илүү их мэдэх боломж шүү дээ.

Хамгаалагчийг даган хаалгануудыг өнгөрч явах зуур араас хөлийн чимээ гарахад нь эргэж харвал надтай адил цагаан хувцас өмссөн, хөмсгөө зангидаж, тун таагүй харагдах охид нэг нэгээрээ шатаар авиран ирнэ.
Тэдэнтэй хоолны зааланд л тухтай царайг нь харах бололтой.

Бид явсаар эцэст нь томоо шилэн цонхтой, гаднаасаа л доторх нь харагдах ширээ сандал эгнүүлэн тавьсан өрөөнд орж ирлээ. Хамгийн түрүүнд би орж ирсэн ба хамгаалагч ч намайг орхиод үүдэнд зогсоно. Бусад охид араас орж ирэх ба бүгдийнх нь царай хэнтэй ч юу ч яримааргүй шинжтэй, цонхигор харагдах ба хоол өгч буй онгорхой хэсэг рүү оочирлон зогсоно.

Дунд нь орсоор зогсоход урд зогсох охины нуруу хэсэг дийлэнхдээ цус болсон бололтой хувцас нь улаан өнгө тогтжээ. Шавхуурдуулсан болов уу гэмээр урт нарийн ормууд байсанд ямар газар ирснийг минь дахин ойлгуулах шиг...

Эргэж харахад ард зогсох охинтой харц тулгарах ба нүүрний будаг нь нулимсандаа урсаж, сормуусны будагтайгаа халтарджээ.

Охид нэг нэгээрээ хоолоо аван ширээнд суух зуур оочир ч ядах юмгүй урсан өнгөрөв. Миний ээлж ирснээр тавгаа бариад хоол өгөх шаргал үстэй эгч рүү харахад тэрээр нааш нэг сүрхий харснаа аяганд ус шахуу хольц ховор шөл өгөх нь тэр. Хоолоо аваад түүн рүү нэг, шөл рүү нэг харахад залхсан байртай харц угтаж авсанд чимээгүй л хажуу тийш эргэлээ.

Хаана суувал дээр вэ?

Ийн бодох зуураа бусад охидын хоол руу харахад бүгдийнх нь тавагт мах, ногоо эрээлжилсэн, зажлагдах хэмжээний хоол байсан юм.
Яагаад надад ингэж шударга бус хандсаныг ойлгоогүй ч хэндээ гомдох билээ, зүгээр л хажуу ширээнд суулаа.

Урд хоёр охин хоолоо идэн суух ба саяхан хоолоо аваад ирэх охин хажууд минь суув.

Асуух асуултаа дотроо төлөвлөх хэдий ч тэдэнд харваас ярилцах хүсэл байхгүй нь илт. Урьд шөнө би ганцаараа зодуулаагүй гэдгээ ойлгосон ч тэдний байгаа байдал надаас ч муу байсан юм.

Байдлыг ажихаар шийдээд шөлөө зөөлөн үлээн халбагадахад урд минь суух охин өөртөө байсан хоёр дугуй махныхаа нэгийг миний шөл рүү хийлээ.

Гайхан түүн рүү харахад чимээгүй л хоолоо идэн суух ба бие нь сульдуу дээр уруул нь хатаж, үсээ чадан ядан доороо боожээ.

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now