9

207 14 4
                                    

Чанга яригч түр тар хийсээр ямар нэгэн ая өрөөгөөр чарлах нь шууд л сэрээж орхив.
Хэт чанга дуу чимээ толгой дүүргэх шиг болж хөмсгөө зангидсаар эргэн тойрноо харахад уруул хатаж хуурайшсан байгаагаа мэдэрнэ. Дээш босох гэтэл энд тэндээс зүүгээр хатгах мэт өвдөлтүүд буцаан хэвтүүлж дөнгөв.
Үс нулимс, хөлсөндөө арьстай наалдсан байх ба гараа дээшлүүлэн ханцуйгаа хойшлуулахад арьс тэр чигтээ хөх няц болжээ.

Урьд шөнийг бодоход л тэдгээр өвдөлтүүд дахин мэдрэгдэх шиг санагдсан тул нүдээ анин, хэсэг хэвтээд чадан ядан дээш бослоо.

Унтсан уу, ухаан балартсан уу гэдгийг мэдэхгүй ч өглөөний нартай золгож чадсан нь энэ.
Орон дээр суугаад үүд рүү харвал өчигдрийн асгасан шөл, хагалсан аяга байхгүй болчихсон байх ба ор хөнжил ч цэмцийтэл хураагдсан байгаа нь хэн нэгэн шөнөөр орж ирж цэвэрлэсэн байгааг илтгэнэ.

Өрөөний хэм буурсан ч урьд шөнийн бүгчим халуунаас одоо ч бага зэрэг манарах толгойгоо барих зуур хаалга онгойлоо. Төсөөлж байсанчлан Ли зогсож байгаа нь айдас хүргэх шиг.

Зүрх түгшин, түргэн түргэн цохилсоор, дээш босоод хана руу шигдэн түүн рүү харж зогслоо.

Ли инээмсэглэсэнгүй "Өглөөний мэнд. Усанд орох хэрэгтэй учир дагаад явна уу"

Юу ч болсон байлаа дагаж явах ёстойгоо ойлгосон учир түүний арай дээр хандаж байгаад нь багахан ч болов талархана.
Зөөлөн алхсаар үүдэнд очих мөчид хоёр хамгаалагч миний хоёр захад алхах ба Ли урд гаран алхана.
Бусад хаалга нам жим байсан тул бусад охидыг унтаж байгаа юм болов уу ч гэсэн бодол төрүүлнэ. Ямартай ч алхах бүртээ хөндүүр мэдрэх би хамгаалагчид руу бүтэн харж ч чадаагүй юм.

Ли хадагтайн гутлын өсгий тэрүүгээр нэг цуурайтах ба яг л ард хэн нэгэн алхаад байгаа юм шиг жихүүцэм мэдрэмжид дэмий л нүдээ анин алхлаа.

Төд удалгүй шатаар авирлаа. Яасан ч их алхаж, яасан ч их авирдаг юм. Хоол ундгүй тамир тэнхээ арай ядан тогтох миний хувьд алхам бүр нь цухалдуулах аж.

Хоёр давхарт гарч ирэв үү, үгүй юу гэнэт гэгээ орж ирэх нь тэр. Гэрэл сайтай болохоор бүх зүйл тод харагдана. Цагаан, саарал өнгөөр бүрсэн энгийн хэдий ч илүү том бас яг л ижил орчин хүлээж авлаа.

Тэднээс асуулт асуухыг хүссэн ч хариулахгүйг нь мэдэх тул чимээгүй л юу болохыг ажиглан алхана. Тэд нэгэн цагаан хаалганы өмнө ирэн зогсоход Ли миний зүг эргээд "Энэ дотор өөрийгөө цэвэрлэ" гээд цааш явлаа. Харин хаалганы үүдэнд хоёр залуу үлдэх бололтой манаач шиг л зогсоно.

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now