7

206 15 1
                                    

Нойрноосоо сэрэх үед цаг хэд болж байгаа нь тодорхойгүй ч өглөө болсон гэдэг нь хөшигний цаанаас мэлтийх нарны гэрлээс мэдэгдэнэ.

Утасныхаа цагийг харахад 09:12 болж байх ба Виллиамаас ямар нэгэн дуудлага, зурвас ирээгүй нь дотор тайтгаруулах шиг...

"Тэр хэзээ намайг орхих бол?"

Өөртөө сонсогдохоор шивнээд дээш харан хэвтлээ. Өчигдөр орой санаа зовоод кинондоо олигтой ч төвлөрч чадаагүй.
Ингэж байхаар цагдаад бүх зүйлийг үнэн зөвөөр нь хэлэх үү?
Нарийн боовны газрын камер дээр түүний царай тодоос тод бичээстэй байгаа. Зургийг нь дарж очоод, сүрдүүлсэн зурвасуудыг нь өгвөл цагдаа нар илүү хурдан хайх байх даа... Харин Лукаст юу гэж хэлнэ ээ?

Тийм ч таатай бодлоор өглөөг эхлүүлээгүй тул гарт таарсан цагаан цамцаа, саарал бэлтгэлийн өмдтэй өмслөө. Хөшгөө хааснаас болоод өрөө нэг л өнгөгүй, саарал уур амьсгалтай болчихсон байгаа нь сэтгэл санаатай тун хачин зохицно.

Лукас өглөө эрт сэрдэг тул түүнийг зочны өрөөнд байгаа байх гэж итгээд үсний боолтоо шүүрэн хаалгаа нээхэд хэзээ ч төсөөлөөгүй дүр зургаа харсан юм.
Тэр яг урдхан талд хаалганы өөдөөс харсан чигтээ хүлүүлэн суужээ. Ам нь саарал туузаар хаагдсан байх ба бие хаа, нүүр ам нь цус шархандаа будагдсан байх нь тэр.

Зөөлөн хэмнэлээр цохилон байсан зүрхний цохилт айдас, гайхширлын хүчээр хурдтай давхцах ба дуу алдан хойшлоход хаалга тулав.

"Ямар их унтдаг юм бэ?"

Хоолой гарсан зүг рүү цочин харвал тэр үед Виллиамтай цуг орж ирсэн нүүрэндээ сорвитой залуу баруун гарын бугуйгаа чилээг нь гаргахаар эргүүлэн сууна.
Нөхцөл байдал юунд тулсныг ойлгоогүй ч нөгөө л зүрхний хэмнэл нь уур болоход чигчийнхэн чинээ дутуу байв. Үүгээрээ ч тэр түүний царайг хараад л хөмсөг зангирч, юу юугүй амьсгаадан, дотор давчидана.

Лукас руу очоод сэрээхээр оролдоход хацар чийгтэн, улайсаж байгаагаа мэдэрч байв.

"Лукас? Гуйя, сэргээрэй, юу болсон юм бэ?" хэмээн хоёр хацарт нь хүрэхэд хүйтэн цус гар норгох аж. Сэрэх ажиг байсангүй, арай хийн амьсгалж байгаа бололтой, нүдээ чадан ядан жаахан нээгээд, өвдөлтдөө хөмсгөө зангидах нь сэтгэл ураад л явчихсан юм.

Түүнээс холдоод өнөөх сорвитын зүг харахад царайнд нь ямар ч хувирал үзэгдэхгүй байгаа нь сөрөг сэтгэл хөдлөлд хүч нэмэх аятай.

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now