6

278 18 11
                                    

Намрын зэврүүн жавраар, өнгөө алдаж талыг дүүргэсэн цэцэгс, шарлаж гандсан моддын дунд ухаан жолоогүй гүйх эмэгтэй хаа нэг мөчир, урт ишинд өвдгөө шалбалан бүдэрч унана.

Тэрээр нүдэндээ нулимс дүүрэн ч хүүхэн хараанд нь итгэл найдвар, айдас түгшүүрийн олон мянган өнгө холилдон байлаа.
Түүний толгойнд зугтах гэж оролдоод баригдсаны дараах шийтгэл, ташуурын хорсгом чанга өвдөлт, хоолгүй хоног шөнө, зодуурын гашуун амт бодогдох ч энэ ойгоос л гарч чадвал эсэн мэнд гэртээ харина гэж горьдож байсан юм.

Гэлээ ч эцэс хязгаар нь үл мэдэгдэх энэ ойд ердөө халтардсан нимгэн даашинз болон эр хүний гэмээр томдсон хар савхи өмссөн харагдлаа. Хөл нүцгэн тул хаа нэг хатгаж өвдөх хэдий ч энэ бүхэн хамаагүй аятай л хуурай агаарыг залгин тамираа тасартал гүйнэ.

Хачин юм... Дөнгөж сая зөрөөд өнгөрсөн гэмээр хугарсан салаа иштэй модтой бараг гурав дахь удаагаа таарч байгаа нь...

Бүсгүйгийн аньсага нулимсаар дүүрч энэ ойгоос гарч чадахгүй гэдгээ ойлгосон бололтой өвдөг сөхрөн суулаа. Өнөө итгэл найдвар гээч нь энэхэн мөчид тасарсан бололтой чимээгүй мэгшин хэн нэгний тусламжийг хүлээнэ.

Төд удалгүй араас нь нохойн дуу яраглан, мөчир хугаран шад шад хийх хөлийн чимээ нүүрэглэв.

Хөөрхий бүсгүй одоо ч ойлгоогүй мэт босохыг оролдовч хөл алдан уналаа. Түүнд өөрийгөө даах ч хүч үгүй болтлоо гүйсэн байсан нь тоогүй.

"Эмэгтэйг олчихлоо"

Гэх хэн нэгэн эрийн бусдадаа зарласан бүдүүн хоолой.

Түүний араас тайвнаар алхаж ирэх танил хөлийн чимээ.

"Ингэж цагаа үрэх шаардлага байдаг юм уу? Би чамайг ямар их анхаардаг билээ дээ?"

"Гуйя... намайг явуулчих" хэмээн гуйсан нүдээр уйллаа.

Залуугийн энхрийлж хайрласан төрх алга болж залхсан байртай санаа алдан, арын хүмүүстээ хандаад "Түүнийг аваад яв"

"Гуйя, намайг явуулаач дээ! Гуйж байна!"

Төд удалгүй бүсгүйн гаранд өнгөгүй шингэн тарих үед бүсгүй ч сульдан, ойчсон юм.

...

/Kara's pov/

Хааяахан дуугарах утсаа чагнасаар орон дээрээ суулаа.

Виллиамыг утсаар ярьсныхаа дараа шууд ирчихнэ гэж бодоогүй. Тэр манай ажлын газар, миний тухай юу юуг ч мэдсэн байх боломжгүй.
Гэтэл! Өнөө захирал залуугийн машин үүдэнд ирчихсэн, сорвит хэн нэгэнд яг өмнөх шигээ хаалга онгойлгож өгсөнд сандарсандаа бүх юмаа хаяад ажлын байрнаасаа зугтаад гараад ирчихлээ!

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now