2

231 19 0
                                    

Нэг хичээлээс нөгөө хичээл рүү дамжих явцад сэтгэл санаа огтоосоо самбар дээр төвлөрч өгсөнгүй. Ухаан санаа юм л болбол утас руугаа гүйгээд шинэ зурвас ирсэн эсэхийг шалгана.

  - "Өдрийн хоолоо идсэн үү?"

Энэ зурвас Виллиамаас иржээ. Би ч сэб хийн өндийж суугаад түүн рүү хариу бичив.

  - "Амжаагүй л байна..."

Түүнээс хариу ирээгүй ч төд удалгүй дансанд 500$ орж ирэх нь тэр!
Гүйлгээний утга: 'Сайхан хооллоорой'

Танихгүй хүнээс мөнгө авсандаа итгэсэнгүй гэнэт дээшээ босчихсонд бусад сурагчид гайхсан аятай миний зүг харна.

Багш ч доороос шилээ янзлан над руу хараад "Асуух зүйл гараа юу?"

"А..аа дахиад тайлбарлаад өгч болох уу? Сайн сонссонгүй"

Бусдын нүдийг хариулан буцаж суух үед багш ч ахин сайн тайлбарлаж байгаа харагдлаа.

Би ч утсаа дэлгэцээр нь доош харуулж тавиад яаснаа бодон суув. Үнэхээр сайн танихгүй хүнээсээ мөнгө авах зүгээр үү? Энэ хүн ч гэсэн... Би ингээд блоклох үед л бидний харилцаа дуусах байхад мөнгө шилжүүлж л байдаг...

Эелдгээр татгалзаад буцаагаад өгөх үү?

Би түүний төлөө юу ч хийгээгүй байхад яагаад мөнгө шилжүүлчихэж байгаа юм бол?

Буцаагаад өгөх л хамгийн сайн сонголт бололтой.

  - "Виллиам... та байна уу?"

  - "Тийм ээ ^^"

  - "Та мөнгөө буцаагаад авах хэрэгтэй... Надад эвгүй байна"

  - "Өхх Кара~ Их мөнгө биш учраас санаа зовох хэрэггүй дээ. Чамайг өлсөж байгаа гэж бодоод л явуулсан юм"

  - "Гэхдээ надад хоолны мөнгө байгаа. Бас хоолны мөнгө гэхэд хэтэрхий их юм шиг..."

  - "Чи сайн охин бололтой^^ Гэхдээ надад ямар нэг далд санаа байхгүй, би зүгээр л чамайг хооллохыг хүссэн юм"

Энэ яг л мөрөөдөл шиг... Хэн нэгэн намайг тэтгэж байна.
Ингэж байгаа бол чимээгүй талархаад өнгөрөх хэрэгтэй юу? Энэ хүн хариуд нь надаас юу ч нэхэхгүй гэж үү?

  - "Би таны төлөө юу ч хийгээгүй шүү дээ... Тэтгүүлж байгаа юм шиг санагдаад байна..."

  - "Тийм үү? Тэгвэл миний төлөө юм хийгээд л өгчих^^"

Гэнэт хонх дуугарсанд сурагчид ангиас гарахаар бужигнаан үүссэн тул хариу бичиж чадсангүй би ч мөн гарахаар дэвтэр номоо хураалаа.

Танилцах аппликейшнWhere stories live. Discover now