)1)

290 46 3
                                    


"Энэ бүхэн тэртээх 200 жилийн өмнөөс эхлэсэн гэдэг. Миний сонссоноор, хэн нэгний чин сэтгэлийг чөтгөр сонсож хүслийг нь биелүүлдэг бөгөөд түүнийхээ хариуд амьдралынх нь арван жилийг авдаг гэсэн. Гэхд——"

"Хөөе! Тэр хойно байгаа хүүхдүүд одоо болиод урагшаа хардаа...? Хичээл орж байгаа штээ?"

Ангийн дарга Хун Жисү байж болох хамгийн ууртай царайгаа гарган, хойно суух хэсэг бүлэг хүүхдүүд рүү харах аж. Ангийн дарга нь тийм аймаар биш ч үнэхээр зивүүн учирт тэд яах ч аргагүй болон салан сууцгаав.
Хүүхдүүд саяны түүхийн сүүл хэсгийг сонирхон утсаар асууцгаах ч, Хэрин үнэхээр урт гэж төвөгшөөн хичээл дуустал хүлээхийг шаардлаа.

"Урьдчилсан шалгалтын хариу гарчихсан байна! "

Ангийн нэг сурагч орж ирэн ийн хэлэхэд бүгдээрээ сүр сар хийсээр гүйгээд гарцгаав.
Хүүхдүүд бие биенийхээ дүнг харан инээлдэх бол тэр дунд Хэриний царай сайнгүй харагдана. Энэ удаагийн шалгалтан дээр хоёрдугаар байраа хадгалж чадалгүй дөрөвдүгээр байр луу унасан өөртөө итгэж ядан зогсох аж. Гэхдээ юу юунаас илүү өөр лүү нь хашхичиж буй ээжийнх нь төрх л нүдэнд нь харагдаад байв.

"Хэрин~ чи ёстой мундаг юмаа" Хэриний найз түүний сэтгэлийг дээшлүүлэх гэж хичээн ийн хэлэх ч Хэрин тоолгүй угаалгын өрөө рүү яарлаа.
Угаалгын өрөө рүү орон, хаалгыг нь хаагаад хананд толгойгоо цохиж эхлэв. Тэр өөртөө урам хугарч, хүссэн үр дүндээ хүрч чадаагүй үедээ иймэрхүү арга хэрэглэдэг юм.

"Аа~ юу вэээ? Угаалгын өрөө дахиад л түгжээтэй байна шт!! Хөөе! Дотор нь хүн байгааг мэдэж байна шүү!! Хаалга эвдлэхээс өмнө хурдан хаалгаа нээгээрэй!!"

Хэрин дүрэмт хувцсаа нэг янзлаад, үсээ самнаад угаалгын өрөөнөөс гарлаа.
Нөгөө ангийнх нь охид байх ба Хэринээс цочин хоолойгоо засаад түүнд зам тавьж өгөв.

"Хэрин а, чи хаана байж байгаад ирэв? Хоёулаа замдаа догбугги идэх үү?"

"Би өнөөдөр амжихгүй ээ... Жэмин а, би түрүүлээд явлаа!"

"Хэрин ~аа!!"

Жэмин араас нь дуудсаар хоцорлоо.

Хэрин хурдаа нэмэн сургуулиасаа гартал, сургуулийн урд хаалган дээр ээжийнхээ машинтай адилхан машиныг олж харан, явж байсан газраа зогсчхов.
Тэр, урагшаа алхах уу эсвэл хойшоо алхаад энэ бүхнийг дуусгах уу хэмээн эргэлзэн зогсоно.

Гэнэт хэн нэгэн мөрөн дээр нь гараа тавин түүнийг цочоож орхив.

"Юн Хэрин~ явахгүй юугаа хийгээд зогсоод байгаа юм?"

Түүний төрсөн ах Юн Жонхан.
Хэрин Жонхан хоёр бие биентэйгээ бараг юм ярьдаггүй. Нэг сургууль ч тэднийг нэг гэр бүлийнх гэдгийг нь мэдэх сурагч бараг л үгүй.

Ахдаа баригдсандаа уурлаж байсан ч яах аргагүй болон ээжийнхээ машинд суулаа. Жонхан ээждээ дургүй учир, машины хажуугаар зөрөн алхаад яваад өгөв.

"Өнөөдөр урьдчилсан шалгалтын дүн гарсан гэсэн байхаа!

—-дүнгийн хуудсаа өг!"

Хэрин халааснаасаа нугалсан цаас гарган ээждээ өгтөл төд удалгүй түүний хацар халуу оргиод эхлэв. Ээж нь дүнг нь хараад уурсан алгадсан нь энэ байх аж.

"Чи чинь одоо яаж сураад байгаа юм бэ?? Хамгийн үнэтэй хамгийн сайн гэсэн багш, сургалтын төвд явуулж байхад!!! Гэр бүлээ ичгэвтэр байдалд оруулсан арчаагүй амьтан!!"

"....уучлаарай..."

Хэрин гараа чанга гэгчинь атган шүдээ зуун сууна.

•••

"Вонү хён!!"

Вонү Сынгваныг харан баярласандаа гараа даллав. Вонү түүнийг анзаарсан ч сүртэй хариу үйлдэл үзүүлэлгүй үйлчлүүлэгчээ дагуулан яваад өгөв.

'Вонү хён дандаа л надад хүйтэн хандаж байх юмаа'

Буудлын хаалга нээгдэн,Сынгван өмнөх шигээ л бөхийн мэндлэн угтаж авлаа. Үйлчлүүлэгч гэж бодтол энэ буудлын захирал Чүэ Сынчол байх нь тэр.
Сынгван бүлтэгнэн сандраад түүний дэргэд очлоо.

"Захирал ахааа—- бишээ захирлаа.. кхм, сайн байна уу, та"

Сынчол Сынгван руу нэг инээчхээд түүний нуруун дээр зөөлхөн цохилоо. Сынчол Сынгваныг яагаад энд байгааг мэдэх учирт түүнийг бусад ажилчидаасаа илүү их нандигнаж байдаг ч тэрийгээ ил гаргадаггүй юм.

"Ямар нэгэн зүйл болоогүй биздээ?"

"Тиймээ, Вонү ах үйлчлүүлэгчдэд сайн үйлчлээд явуулж байгаа... өнөөдөр л гэхэд таван хүн ирсэн!"

Сынчол өрөө рүүгээ орохоор явахдаа Вонүгийн өрөөгөөр дайрч, ажил хэр явцтай байгааг асуух аж.

"Сая, ахлах сургуулийн сурагч ирсэн! Юн Хэрин гээд!

—- таны надад хэлж байсан тэр хүн мөн байх шиг байна"

Сынчол сууж байсан газраасаа босон Вонүгийн түүнд өгөх бичиг баримтыг аван хартал, тэгж их хайсан эртний танил нь яг тэр үеийн төрхөөрөө энэ удаагийн амьдралд төрсөн байх аж.

"Олчихлоо.. Юн Жонхан!"

Ad/ Нөгөө та нараас асууж байсандаа, хүслээ 10 жилээр солих уу гээд...? Тэр бичвэр чинь энэ шүү дээ... кк. 10 хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа. Дэмжээд өгөөрэй❤️

special thankseliza_1003  cover xiij ogsond bayrlalaaa🩷

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now