)7)

54 14 0
                                    


"Хөөе хөөе! Тэрийг сонссон уу? Манай ангийн Аён нэг л хачин болчихсондоо?..."

Хүүхдүүд овоорон цуглархыг харсан яриаг эхлүүлсэн Ёнү жуумалзангуй хойд талд нь чихэвчтэй суух Аён руу сэм хараад буцан яриагаа үргэлжлүүлнэ. Ангийнх нь бараг л 70% нь Ёнүгийн ширээг тойроод зогсчихсон байгаа нь үзэгдэнэ.

"... дээд үеийн сонбэгаас жирэмсэн болоод авхуулчихсан гэсэн!"
Ёнү амаа дарангуй гайхсан нүд гарган тэдэнд хэлэх бол хүүхдүүд итгэж ядсан харцаар Аён руу харна. Аён өөр лүү нь төвлөрөх тэр олон хүний харцыг мэдрэн нэг талын чихэвчээ аван тэдэн рүү юу гэх аязтай харц шидлэнэ.

Ёнугийн хэлсэнд итгэх хэдэн хүүхэд байх ч хий дэмий хоосон цуу яриа гэж бодох хүүхэд ч басхүү цөөнгүй. Ёну ёжилсон инээмсэглэлээ нууж ядан хажуудаа суух Хэмитэй гар цохилцон Аёны хажуугаар гарахдаа номыг нь унагааж орхив.

"Өө яанаа~ " Аён тоолгүй номоо газраас аван үргэлжлүүлэн хичээлээ хийнэ.

Хичээл нь тарсныг илтгэх шиг хонх дуугаран Аён хамгийн түрүүнд багшийнхаа араас гарахаар хаалга руу гүйх шахам явах ч энэ удаад бас л бүтсэнгүй. Хэми түүнийг дэгээдэж унагаан чихэнд нь сүрдүүлгийн маягийн үгс шивнэх нь тэр.

"Аён а~ юундаа тэгтлээ яарна вэ?"
Ангид тэр гурваас өөр хүн үгүй. Гадаа ч харанхуй болж, сургууль дээр манаач л үлдээ юу гэмээр.

"Би харих ёстой... Ёну..." Аён цөхрөнгөө барсан өнгөөр хэлвэл Ёну Хэми хоёр улам л тохуурхан Аёны үсийг нь ийш тийш нь шидлэн тоглоно.

Аён шилжиж ирсэн тэр үеэсээ л хөөрхөн царайнаасаа болж Ёнугийн хорхойтой шүдэнд зуугдаж, үргэлж л ямар ч шалтгаангүйгээр түүнд дээрлэхүүлэх болсон юм. Өөрийгөө яагаад ингэж дээрэлхүүлэх ёстойгоо ойлгож ядаж багш нараасаа тусламж гуйх ч бүтэлгүйтсэн. Түүнийг гэх хүн нэг ч байгаагүй.

"Муу н*вш минь! Жонхан сонбэгийн дэргэд сүүлээ шарвалзуулаад үзээрэй гэж хэлээ биздээ? Чи албаар намайг өдөөд байна тийм үү?"

Ёну Аёны үснээс чанга гэгчинь зулгааж байгаад толгойг нь ширээнд цохих нь тэр. Аён өвдөж буйгаа илэрхийлэн болихыг шаардан орилох ч тэр хоёр бүр л инээд алдан түүнийг ам өчгөө өгөхийг шаардав.

"Б-би... б-би дахиж Жонхан сонбэгийн эргэн тойронд байхгүй гэдгээ амлаж байна"

Аён чичигнэсэн хоолойгоор арай хийн хэлвэл Ёну бах нь ханаа бололтой Аёны үснээс гараа авлаа. Тэд нэг юм ангиас гарахад Аён яах учраа үл олон ингэж утгагүй амьдрахаас залхаж байгаагаа ойлгож дуусгавар болгохоор бослоо.

•••

"Би ... үхчихсэн үү?"

Аён аяархан шивнэн хэлээд нүдээ нээвэл тэр танихгүй барилга дотор байгаагаа анзаарлаа. Эргэн тойрноо ажиглах зууртаа яг л кинон дээр гардаг хойд ертөнц рүү явуулдаг нэгэн байгууллага байх ухааны юм бодоод басхүү догдлон зогсоно.

"Сайн уу? Аён сурагч аа?"

Аён бөндгөс хийтэл цочин хажуу тийш харвал Сынчол гартаа шоколадтай сүү барьчихсан зогсоно. Аён түүнийг эрлэгийн элч хэмээн бодоод амжив.

"... чи хараахан үхээгүй байгаа, Аён а~ ингээд л үхээд өгөх харамсалтай биш гэж үү? Тэднээс өшөөгөө авахыг хүсэхгүй байна уу?"

Аён эргэлзэнэ. Түүний амьдарлыг там болгосон тэр хоёр охинд, түүнийг хичнээн их тусламж гуйж эргэлдэж байхад тоохгүй орхисон томчуудад, орилж хашхичан аврал эрхэд чихгүй аятай л царайлсан ангийнхандаа бүгдэнд нь дургүй нь хүрч гомдлын нулимс дуслуулна.

"... би ч бас... амьдармаар байна... зүгээр л... тийм биш энгийн амьдарлаар ..."

Сынчол үл ялиг инээмсэглэл тодруулаад Аёнд шоколадтай сүүг өгөөд өөрийг нь дагаад явахыг хэллээ.

"Энийг уншаад танилцчих!" Сынчол түүнд гэрээгээ сунгавал Аён авж харан хэсэг уншиж байгаад энэ хойд ертөнц рүү явуулдаг газар биш болохыг ойлголоо.

Тэр шууд л бал аван хүслээ бичээд гарын үсгээ зурж орхив.

"Сануулга! Нэгэнт бичсэн хүслийг буцаах боломжгүй! Энд ирсэн хүн хоёр дахь удаагаа ирнэ гэж байхгүй~ эцэст нь чи аз жаргалтай амьдрах ёстой гэдгээ мартав~"

Аён нүүрэндээ мишээл тодруулсаар Сынчолын өрөөнөөс гарлаа.

•••

"Сонбэ~ таны өгсөн дэвтрийг харсан л даа—-"

"А, аль хэдийн үү? Аён а чи ёстой! Хичээлээ дуусгаад хар гээд байхад!"

Жиг жуг хийн инээлдэн алхах Жонхан Аён хоёрыг холоос ажин зогссон Сынчол үл мэдэгдэхүйц санаа алдан гунигтай инээмсэглээд явахаар зэхнэ. Гэтэл түүний ард Мингюү хаанаас ч юм гараад ирчихсэн зогсоно.

"Чамайг яагаад энд ирэхгүй байгаа юм бол гэж бодлоо шт!"

Сынчол хөмсөг зангидан "чи яагаад одоо болтол энд байгаа юм?"

"Вонү хаана байна?"

Сынчол сонссон зүйлдээ итгэж ядан түүнийг үл тоон яваад өгөв. Мингюү харин түүнийг дагахаар шийдэн царай зүсээ хувилгана.

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now