)8)

50 15 0
                                    


Буудлаар төөрсөн сүнсний хөл тасрахгүй байгаа үзэгдэнэ. Их хэмжээний осол гарсны уршгаар нөгөө ертөнц рүү явуулах хоёр буудал нь дүүрч аргагүйн эрхэнд тэдний буудлыг ч мөн дайчилсан юм. Сынчол үүнд дургүйцэж байсан ч ажилчдаасаа уучлалт гуйн хүлээж авсан.

"Та энэ өрөөнд ороод байж байхад болноо~ хэрэгтэй зүйл гарвал—"

Сынгван үгээ хэлж дуусгахаас ч өмнө хэсэг бүлэг сүнснүүд буудлын өрөөний хаалгыг тас хийтэл хааж орхив. Сынгван шүдээ зуун өөрийгөө тайван байхыг хэлж нүдээ анин урт урт амьсгаа аван зогсоно. Тэр энэ их хөл хөдөлгөөн дунд хамгийн их стрессдэж буй нь.

"Сынгвани~ зүгээр үү?" Сынчол түүнд хүйтэн уух юм сунгангаа асуувал Сынгван санаа алдан толгой сэгсэрлээ.

"Яагаад гэнэт манай буудлыг ч бас нөгөө ертөнцийн буудал болгох гээд байгааг ойлгохгүй нь ээ! Бидний хэрэг байхгүй болж байгаа юм болов уу?"

Сынчол түүний хэлсэн үгэнд инээд алдаад "зүгээр л нөгөө ертөнц рүү явуулах буудал хоёрхон учраас л тэр! Бусдаар бид хаана ч эрэлттэй!"

Хаалга нээгдэн мөн адил нас барсан хүмүүс орж ирэх бол Сынчол ууж байсан ундаандаа хахаж, хаалгаар орж ирсэн тэр нэгэн лүү цоо ширтэж орхив.

"Аён...?" Саяхан л өөрийнхөө хүслийг биелүүлж жаргалтай бас энгийн амьдралаа эхлүүлсэн ахлах сургуулийн охин энд ирсэнд гайхна.

"Ахаа! Би дахиад л энд ирчихлээ... гэхдээ энэ удаад жинхнээсээ үхээд!" Аён үнэхээр цовоо сэргэлэн харагдана. Сынчол түүний амьдарлын арван жилийг авсан ч түүнд дахиал амьдрах дөчин жил байсныг тод санана.

'Энд яах аргагүй ямар нэг зүйл буруу байна' Сынчол бодон хаанаас юу буруудсныг олох гэж хичээн зогсоно.

"Гэхдээ би танд уурлаагүй шүү~ таны ачаар долоон хоног ч болтугай тайван бас жаргалтай амьдарсан!" Аён инээмсэглэн хэлэхэд Сынчолын зүрх өвдөх шиг л болов.

"Бугуйвчаа түр өгч болох уу?"

Аён бугуйвчаа тайлан өгвөл тэр бугуйвч нь тэднийг дуурайн оршдог өөр төрлийн чөтгөрийн хийдэг зүйл байх нь тэр. Аёны хувь тавиланг өөр нэгнийхтэй солиж орхисон байх ба үүнийг дахин буцаах ямар ч боломжгүй.

"Захирлаа~ энд ирж байсан хоёр ч хүн дахиад ирсэн байсан! Юу болоод байгаа юм бол? "
Вонү Сынчолын өрөөнд орж ирвэл тэр гэнэт л Мингюүгийн талаар саналаа.

"Чи Мингюүтэй ямар холбоотой байсан юм?"

Вонүгийн царай хувьсхийн Сынчолын харцнаас бултан доош харан зогсоно. Сынчол ямар нэгэн юм яах аргагүй байгааг анзаарч Мингюүг түүнд юу хийснийг мэдэхийг хүснэ.

"Тэр... нууц даалгавартай Сөүл рүү очих үед танилцаж байсан анхны маань хүн байсан юм..." Вонү уртаа амьсгаа аваад анх Мингюүтэй яаж танилцсан талаараа нэг нэгэнгүй ярьж эхлэлээ.

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now