)4)

88 21 0
                                    


Чан нүдээ нээтэл түүний урд өндөр, нэр хаяггүй буудал байх нь тэр. Эргэн тойронд нь үүнээс өөр зүйл үл харагдан, тэр зүүдлэж байгаа гэдэгтээ үл ялиг итгэж эхлэв. Буудлын дотор юу байгаа нь гадна талаасаа ер харагдахгүй байсанд Чан сонирхолдоо хөтлөгдөн буудлын хаалгыг түлхэн орлоо.

Түүнийг ортол, тансаг хээнцэр хээ хуар бүхий томоо зочид буудал хүлээж авах нь тэр. Сынгван түүнийг хүлээж аван өөрийг нь дагаж явахыг хэллээ.

"Энэ юун газар вэ? "

"Энэ бол ... хэрэгтэй хүндээ харагддаг нуугдмал зочид буудал"

Чан дотроо инээд алдаж байх ч гаднаа толгой дохин явна. Тэр Сынгваны ярьсан бүхнийг үлгэр домог гэж бодон сүртэй тогтож үл сонсоно.
Тэд явсаар Вонүгийн өрөөний гадна иржээ.

"Ийшээ ороход болноо! Чи итгэхгүй байж байгаад боломжийг алдав даа!"
Сынгван нэг нүдээ ирмэн Чаныг тэнд нь үлдээгээд яваад өгөв. Чан муухай царайлан нэг урт амьсгаа авчхаад Вонүгийн өрөө рүү орлоо.

"Тэгэхээр... энэ яг яадаг газар вэ?"

Вонү түүнийг буйданд суухыг урьлаа. Чанд уух юм болон амны зугаа хийх жигнэмэг мэтийг бэлдэн, мөн буйдан дээр очин суулаа. Чан Вонүг сонжин харна.

"Манай буудал бол нуугдмал буудал. Бид харагдах хүндээ л харагддаг. "

"Нуугдмал аа? Сүүлийн үед буудлууд ингэж реклам хийдэг болоо юу?" Чан ерөөсөө ч итгэсэнгүй. Вонү Чаныг өхөөрдөх шиг хөнгөхөн инээмсэглэл тодруулаад түүний өмнө гэрээгээ тавьлаа.

"Үүнийг уншиж танилцаарай! "

Чан гэрээг аван нэг нэгэнгүй сайн гэгчинь уншиж эхлэв. Вонү цайгаа уунгаа Чаныг ажиглан сууна. Чан удсны эцэст ам нээлээ.

"Тэгээд... үнэхээр юу ч хүссэн биелэх юмуу?"

"Тиймээ, ерөнхийдөө амьдралынхаа арван жилээр наймаалцаж байнаа л гэсэн үг! "

Чан дахин бодолд автан эхлэв. Тэгж тэгж гэрээн дээр юу ч юм бичиж эхлэв.

"Анхааруулах хэдэн юм байгаа! " Вонү өнөөх хэдэн сануулгуудаа Чанд хэлж Чан ч толгой дохилоо. Чан хүслээ бичиж өөрийн гарын үсгээ зураад Вонү руу гэрээгээ сунгалаа.

Вонү Чаны бичсэн хүслийг хараад зогтусаж орхив. Учир нь Сынгваны дараагаар дахин ийм хүсэл хүссэн хүн байгаагүй юм.

"Итгэлтэй байна уу? Эгчдээ бүх амьдралаа өгөхдөө?"

Чан итгэл дүүрэн толгой дохиод "Надад амьдраад байх хэрэг байхгүй ээ. Ажилгүй, гэр бүлдээ хэрэггүй амьтан ингээд ч болтугай тусламаар байна! " гээд нулимс дүүрсэн нүдээрээ Вонү руу харах аж.

Вонү үл ялиг санаа алдаад "Салах ёсоо хийгээд хүрээд ирдээ! Ирэхээр чинь хаашаа явах ёстойг чинь зааж өгье!"

Чан толгой дохин өрөөнөөс гарлаа. Вонү гадуурхаа аван Чаны гэрээг ч мөн аваад Сынчолын өрөөг зорьлоо.

"Вонү, ямар хэргээр ирсэн юм?"

Сынчол цонхоор харан зогсох аж. Вонү түүний дэргэд очин Чаны гэрээг Сынчолд сунгалаа.

"Энэ хүүхдийг манайх ажилд авнаа, Сынгванд хэлчихээрэй!"

"Яагаад? Манайх дахиж хүн авахгүй гэж дээрээс хэлсэн шт"

"Зүгээр л авчих! Бусдынх нь учрыг би олно!"

Вонүд ойлгомжгүй байсан ч захирлынхаа хэлснээр хийхээр болон өрөөнөөс нь гарлаа.
Заримдаа нөгөө ертөнц рүү явах галт тэрэгнээсээ хоцорсон сүнснүүд энэ буудалд хоноглох тохиолдол байдаг юм. Түүнээс өөрөөр сүртэй хийх ажил ч байхгүй юм.

)(

Чан эгчийнхээ дэргэд сэрэн эргэн тойрноо ажиглаж байгаад босон, эгчийгээ нэг тэвэрлээ.

"Эгчээ, уучлаарай өөр арга байсангүй! Та заавал миний хийж өгөөгүйг ээж аавад хийж өгөөрэй!"

Чан эгчдээ бүрэн дүүрэн итгэж байсан юм. Ээж аавруугаа залгавал ажил нь таран гэртээ очсон байх аж. Чан ч очихоо хэлээд утсаа таслан яараад гарлаа.

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now