+MinWon (1)

42 13 0
                                    


'Ямар их дуу чимээтэй юм бэ!'

Вонү сүлжилдэн явах машины чимээнүүд ийм тээртэй төвөгтэй гэдгийг саяхан л санаа бололтой хөнгөхөн санаа алдав. Тэр ч мөн хэдхэн жилийн өмнө бусад шиг л хүн байсан шүү дээ.

Сөүл хотыг хэр их өөрчлөгдснийг харангаа уртаа амьсгаа авна. Өнөөдөр гадаа их дажгүй, цэлмэг тэнгэр, зөөлөн салхитай.
Ирсэн гол зорилго болох муу санаат ад зэтгэрийг хайж олохоор хамгийн сүүлд үзэгдсэн байх Чондам дүүрэг рүү яарав. Өнөөдөртөө ажлаа дуусгачихвал, маргааш жоохон хэсэж байгаад харих санаатай.

"Хөөе! Оюутан л юм шиг байх юм картаа дараач!"

Автобусны жолооч ах ширүүхэн хэлэн уурлавал Вонү юу яриад байгааг нь ойлгохгүйхэн зогсоно. Ард нь түүнийг дотогш орохыг хүлээн зогссон зорчигчид бухимдаж Вонү аргагүйн эрхэнд уучлалт гуйгаад буулаа.

'Дөрвөлжин тэгш өнцөгт хэлбэртэй зүйлийг дар гэсэн юм байхдаа...?"

Нэлээн дээр үед л дээшээ ажилд томилогдож очсон тул орчин үеийн Сөүлийн талаар мэдлэг бага. Вонү санаа алдан хажууд нь зогсох өндөөр эрэгтэйгээс асуухаар шийдлээ.

"Миний дүү~ автобусанд суухдаа дардаг юмыг хаанаас авдаг юм?"

Өнөө эрэгтэй Вонү руу гайхаж харчихаад чанга инээв. Вонү яагаад инээж байгааг нь ойлгох гэж хичээн толгойгоо маажин нөгөө эрэгтэйг ажиглан зогсоно.

"Тоглоогүй биздээ? Өөрөө өнгөрсөн үеэс ирсэн болж жүжиглээд байгаа юмуу?" гэснээ эргэн тойрноо ажиглаад "Пранк бичлэг үү? Би зүгээр жүжиглээд өгөх үү?"

Вонү юу яриад байгааг нь ерөөсөө ч ойлгосонгүй. Харин тэр эрэгтэй Вонүг дагуулан ойрхон байх 24 цагийн дэлгүүр лүү орон автобус метроний карт аван цэнэглээд өглөө.

"Энийг метро, такси, автобусанд орохдоо дараад орж байгаарай~"

Вонү баярласнаа илэрхийлж түүнд мөнгийг нь өгөх гэсэн ч тэр залуу авахгүй гэдгээ хэлэв. Вонүг ядуу амьдрах гэж хичээж яваа нэгэн гээд бодчихсон юм.

"Чамайг хэн гэдэг юм? Чиний надад тусалсныг би заавал хариулъя~"

Тэр залуу үл ялиг инээвхийлээд "Мингюү!" гэчхээд ирэх автобусанд үсэрч суугаад явчихав.
Вонү араас нь хэсэг харж байгаад мөн өөрийнхөө явах ёстой зүг рүү явлаа.

Ад зэтгэр, тийрэн, биежсэн чөтгөр гээд тэр энэ хорвоо дээр байж болох бүхий л муу ёрын муухай зүйлсийг устгах үүрэг даалгавартай нэгэн. Өөрийнх нь амьдралыг архичин ах нь чөтгөртэй наймаалцаснаас үүдэж балчир 5 настайдаа л зарагдаж дээш заларсан аж.

'Ха... энэ хавиас ерөөсөө ч үнэртэхгүй л байна даа...?'

Вонү гайхаж хамгийн сүүлд үзэгдсэн гэх тэр газарт ирчихээд хаачхаа үл мэднэ. Гэсэн ч эндээ хэд хоног үлдэж харах нь зөв гэж шийдэв. Учир нь зарим чөтгөр муу сүнснүүд нэг ирсэн газраараа хоёр эргэлддэг гэсэн яриа бий.

Ойрхон байх буудал гэсэн бичигтэй дөрвөн давхар луу орвол өөдөөс нь өрөө байхгүй талаар хэлэв. Вонү санаа алдан өөр эргэн тойронд буудал байхгүйд бодлогоширов.

'Энэ хавьд л хэдхэн өдөр байх газар хэрэгтэй юмсан...'

Отож байгаад барихгүй бол Вонүг ирснийг бусдаасаа дуулж магадгүй юм.

"Ө! Нөгөө ядуу ах!"

Мингюү Вонүг харсандаа баярлангуй өөдөөс нь алхаад ирж байв. Вонү тэр хүүгээс энэ хавьд буудал байдаг эсэхийг лавлав.

"Яасан?Чамд гэр гэж байхгүй хэрэг үү? " Мингюү санаа алдан Вонүг өрөвдөж өөрийнхөө гэрт хэд хоног байж болохыг хэлэв. Вонү баярлаж буйгаа илэрхийлэх бол Мингюү буян үйлдэж байгаа өөрөөрөө бахархана.

"Энэ өрөөнд байгаарай~"

"Гэхдээ чи хэдэн настай юм? Надаас дүү л юм шиг байх юм?"

Мингюү инээд алдан "нэг насаар л ах биз! Одоо үед нэг хоёр нас сүртэй зөрүүтэй байхаа больсоон! " гэчхээд тэр хаалга хаах гэж байснаа болин "аа, нээрээ! Чамайг хэн гэлээ?"

"Вонү!"

Мингюү хаалгаа хаав.

Вонү цонхоор гаднахыг ажиглан ямар урхи тавихаа бодно.

Chegaste ao fim dos capítulos publicados.

⏰ Última atualização: May 14 ⏰

Adiciona esta história à tua Biblioteca para receberes notificações de novos capítulos!

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Onde as histórias ganham vida. Descobre agora