)5)

61 18 0
                                    


Мёнху Сөүлийн хаа ч юм эргэн тойронд явах хүмүүсийг ажиглангуй сууна. Тэр долоон хоногтоо хоёр удаа Сөүлд ирж яг энэ газраа ирж бүхэл өдөржингөө суудаг. Тэр барьж байсан ундаагаа газарт санамсаргүй унагатал нөгөөдөх нь өнхөрчихөв.
Мёнху авахаар бөхийтөл эмэгтэй сурагч түүнээс урьтан бөхийн түүнд ундааг нь авч өглөө.

- Та дахиад л энд байгаа юмуу?

Мёнху үл ялиг инээгээд- чи харин яагаад сүүлийн үед харагдаагүй юм?

- Би сэтгэл санаа сайхан үедээ л энд ирдэг юм!

Мёнху түүнтэй юм ярьж байгаад утсаа шалгаад үл ялиг санаа алдан буцах ёстойгоо хэлээд хаашаа ч юм яваад өгөв. Эмэгтэй сурагч гайхаж байсан ч Мёнхугийн сууж байсан газарт очин суутал сандал дээр нь нэхмэл бээлий байв.

>>

"Сайн байна уу, ямар учиртай билээ?"

Сынгван Чаныг хажуудаа дагуулан түүнд ажлыг нь зааж өгөх аж. Нэг нэгэнгүй ямар үед яах ёстойг нь хэлж өгнө.

"Өнөөдөр ямар их хоцорсон сүнс ирэв ээ?"

Өнөөдөр тэр хоёрыг хоёулаа ажиллаж байгааг мэдсэн аятай л гэнэт баахан хоцорсон сүнснүүд буудлаар дүүрсэн юм.

"Мёнху ахаа~ " Сынгван Мёнхуг хаалгаар орж ирэхийг харчихаад гайхан хажууд нь очлоо. Мёнху харин Сынгваныг дагуулан Чан руу харж байв.

"Тэр хэн юм?"

"Аан шинэ ажилтан! И Чан!"

Чан бөхийн мэндэлтэл Мёнху үл тоон өрөө рүүгээ яваад өгөв. Чан Сынгванаас ямар учиртай юу хийдэг талаар сонирхон асууж гарав.

"Би ч сайн мэдэхгүй ээ~ яагаад энд байгааг нь ер мэдэхгүй! Гэхдээ тэр ховсдох чадвартай! Вонү ахыг хүртэл хэд хэдэн удаа ховсдсон сурагтай байсан!"

Чан амаа даран их л гайхаж буй харагдана. Сынгван дахин юм хэлэх гэж байтал үйлчлүүлэгч ороод ирэв.

Вонү өрөөнөөсөө гартал буудал нь их л дуу шуутай байгааг хараад гайхан доош буулаа.

"Сынгван аа! Энэ юу болоод байгаа юм?"

"Аа~ ахаа! Нөгөө ертөнц рүү явдаг автобуснаас хоцорсон сүнснүүд аймаар олноороо ирээд байнаа!"

Вонү гайхан нэг л зүйл буруу байгааг мэдэв. Сынчолд шууд л хэлэх гээд яаран өрөөг нь зүглэн очтол Сынчол гараад ирэв.

"Юу болсныг асуух гэж байгаа бол нэр нь байгаагүй хүмүүс гэнэт үхсэн гэнэ лээ! Маргааш энэ сүнснүүд явчихнаа!"

"Гэхдээ энэ хүмүүсийн үхэл яагаад гэнэтийнх гэж? Эрлэгийн элчүүд ажлаа дутуу хийнэ гэж баймааргүй л юм"

Сынчол ч мөн юу болоод байгааг мэдэхгүй байгаа учир зүгээр л мөрөө хавчин яваад өгөв. Вонү түүний араас даган явна. Тэр ч мөн түүнтэй цуг Сөүл рүү явахаар шийдсэн.

>>>

Хотын төвд, шөнийн 02 цаг.

** барилгын дээвэр дээр эргэн тойрноо ажиглангуй, тамхи татан зогсох залуу. Тэр нэлээн залуухан харагдах ч үгүй гэнэ. Хэдэн зуун жил дамжин наслаад өдий хүрсэн юм.

Залууг тамхиа унтраахтай зэрэгцэн урдхан талд нь байх барилгаас нэг залуу үсэрчих нь тэр. Харин өнөө тамхи татаж байсан залуу үл ялиг мушилзилт үүсгээд тэр дээврээс мөн адил үсрэв.

-   Өнөөдөр дахиад хэдийг явуулах вэ байз...? чи яг хэдийг хүлээж авах чадалтай юм бэ дээ, ЧҮЭ Сынчол!!

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now