)3)

101 23 0
                                    


"Яагаад вэ? Яагаад миний хийсэн бүтээлийг та нар!!!"

Нэгэн залуу гомдолтой гэгчинь ийн орилон хашхичан, амьхандаа л тэр хавиар нэг юм болгох ч яг үнэндээ түүнийг сүртэй хүлээж аван тоосон хүн тийм их байсангүй. Захирал гэх эмэгтэй жуумалзан өнөө  залууд дугтуйтай мөнгө шидчихээд хамгаалагчиддаа түүнийг хөөж гаргахыг тушаах нь тэр.

"Ким Еэин!! Ким захирлаа! Та ийм хүн байсан юмуу?? Та миний мэддэг тэр элч тэнгэр биш байна!! Яагааад яагааад! Над шиг ядарсан хүний санааг хулгайлж олон нийтэд өөрөө хийсэн юм шиг гаргадаг нь яаж байгаа юм бэ?"

Залуу хамгаалагчиддад нь чирэгдэнгээ хэлэх ч захирал эмэгтэй тоосон юмгүй, вискигээ хундагалан сууна.

Хамгаалагчид залууг гадаа гарган хогийн савны хажууд үлдээгээд, хувцсаа гөвөн буцаад орцгоов. Залуу, захирал эмэгтэйн өгсөн дугтуйтай мөнгийг чанга базсаар босон хаашаа ч юм яаран явна.

Удтал алхсны эцэст түүний ирсэн газар нь эмнэлэг байв. Өмнө нь зөндөө ирж байсан бололтой, И Наён гэх нэрний пайзтай орны урд очлоо. Орон дээр залуутай төстэй бүсгүй хэвтэж байх аж.

"А, И Наёны дүү юу? Эгчийнхээ эмнэлгийн төлбөрийг авчирсан уу? Би чамайг л гээд харж үзээд хойшлуулаад байгаа штээ?"

Залуу санаа алдан өнөө базсан дугтуйтай мөнгөө өгөх эсэхдээ эргэлзэнэ. Бардам зангаа хаяж, эгчийгээ бодсоны эцэст тэр дугтуйтай мөнгийг эмчид өгсөн юм.
Түүний эгч энд хэвтэн эмчлүүлээд аль хэдийн 2 жил болсон. Санаандгүй автын осолд орсны уршгаар 2 жил сэрээгүй. Ээж аав нь охиныхоо эмнэлгийн төлбөрийг олно гэж өдөр шөнөгүй ажиллаж байхыг хараад залуу тэсэхгүй шалгалтанд бэлдэж байснаа больж, өөрийнхөө чаддаг зүйлийг хийж зархаар шийдсэн ч бүтэлгүйтсэн нь энэ байсан юм. Эцэстээ өөрийнхөө санааг хулгайд алдаж өрөвдөлтэйгөөр хөөгдөн гарсан.

"Эмчээ манай эгч ... сэрнэ биздээ?"

Эмч санаа алдан залуугийн мөрөн дээр хэд зөөлхөн цохиод "Чан аа, бид чадах бүхнээ л хийж байгаа... гайхамшиг гэж байдаг бол эгч чинь сэрэх байх!" гэж хэлээд яваад өгөв.

Чан тэгэж их тэсэж байсан нулимсаа зөнд нь тавин, эгчийнхээ нүүр гарыг нойтон алчуураар арчин сууна. Тэр чимээгүй уйлах гэж хичээх ч дотор нь бачууран хэцүү байв.

"Эгчээ... би яах ёстойгоо мэдэхгүй байна... та надад хэрэгтэй байна! Та яагаад... яагаад би таны оронд тэр машинд байгаагүй юм бэ? ... та ядаж л ээж аавад түшигтэй бас хэрэгтэй шүү дээ..."

Чан эгчдээ сүүлийг үед өөрт нь болж буй бүх зүйлсийн талаар ярьж өгөн сууж байгаад өөрийн эрхгүй суугаагаараа унтаад өгөв.

)(

Вонү өрөөнөөсөө гарах гэж байтал Мёнху хаалга тогшилгүй орж ирлээ.
Мёнху өөртөө кофе найруулчихаад буйдан дээр очин суугаад Вонүг мөн суухыг хүслээ.

"Гарах гэж байгаа юмуу?"

Вонү зангиагаа суллан  "Со Мёнху! Энэ удаад авах юм, гуйх юм байвал зүгээр хэл! Чамд ховсдуулхаас одоо үнэхээр айж байна!" гэхэд Мёнху учиргүй инээд алдав.

Вонү энэ буудлын бүх мөнгө, бичиг баримт, тамга гээд бүгдийг өрөөндөө хадгалж, хариуцдаг юм. Мёнху яаралтай мөнгө хэрэгтэй болсон үедээ Вонүг ховсдож байгаад өөрөөр нь сефийг онгойлгуулж мөнгө авч гардаг тохиолдол зөндөө. Мёнхуд ховсдуулсан Вонү маргааш нь толгой нь үнэхээр их өвддөг юм.

"Вонү~ тэгвэл надад 1 саяыг өгчих!"

"Юуу? Саяхан цалин гэж овоо юм аваа биздээ? Ер нь чамд яагаад мөнгө хэрэг болоод байгаа юм? Чи Сөүл рүү яваад байгаа юмуу?"

Мёнху хоолойгоо засан учиргүй цэх суугаад эхлэв. Вонү шууд л айн нүдээ даран өрөөнөөсөө гүйгээд гарчихав. Мёнху санаа алдан кофегоо уусаар ганцаараа үлдэв.

Ad/

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now