)2)

96 32 1
                                    


"Өнөөдөр чамд оройн хоол гэж байхгүй!! Юн Хэрин өрөө рүүгээ орж хичээлээ давтаж үз!!"

Хэрин өрөөндөө орон хаалгаа түгжээд орон дээрээ уналаа. Тэр тэвчиж байсан нулимсаа зөнд нь хаян, цурхиран уйлж эхлэв.
Ээж нь түүнийг дүнгээ л ахиулж үргэлж нэгдүгээр байранд байх ёстой гэсэн шүү юм байнга ярьж, эмэгтэй хүн эрдэм ном нэр хүндтэй байхад болно гэх мэт үгс хэлсээр түүнийг өсгөсөн юм. Гэхдээ Хэриний өмнө түүний ах Жонхан ээжийнх нь амьны ганц хүү нь байсан ба хичээл номондоо ч сайн байсан аж.

'Залхаж байна... одоо дахиж тэвчих хүсэл ерөөсөө ч алга'

Хэрин удтал уйлсны эцэст ядраад унтаад өгсөн байв.

{}

Хэриний зүүдэн дотор томоо хар хаяггүй өндөр гэгч зочид буудал харагдах аж. Тэр сонирхолдоо хөтлөн хаалгыг нээтэл түүнийг Сынгван угтаж авав.

"Сайн байна уу, та! Намайг дагаад яваарай~"

Хэрин хаана байгаагаа, одоо яг зүүдлэж байгаа эсэхдээ ч эргэлзсээр Сынгваны араас даган явна. Сынгван түүнийг дүрэмт хувцастай байгааг харчихаад үл ялиг санаа алдав. Амьдралд ч хөл тавьж амжаагүй ахлах сургуулийн сурагч амьдрах жилээрээ наймаалцах гэж байгаа нь харамсалтай санагдсанд тэр юм.

"Энэ өрөө рүү ороход болноо~"

Хэрин толгой дохин дотогш орлоо.
Вонү түүнийг угтаж авах нь тэр. Хэринтэй мэндлэн түүнийг суухыг уриад өөрөө түүнд цай болон жигнэмэг бэлдэн ширээн дээр тавьлаа.
Хэрин их л сонирхон эргэн тойрноо ажиглах ч яг үнэндээ энэ өрөөнд нүд хужирлах юм их байсангүй. Нэг өндөр шкаф, ширээ сандал, мөн буйдан тэгээд л болоо.

"Тэгэхээр... би хүслээ хэлвэл миний арван жил хасагдах уу?"

Вонү гайхсан ч толгой дохилоо. Тэднийг ямар учраас оршин байгааг, мөн энд яах гэж ирснээ ойлгоогүй үйлчлүүлэгчидтэй л уулзаж байсан түүнд Хэрин онцгой санагдаж эхлэв.

Харин Хэрин өчигдөрхөн ангийнхандаа ярьж байсан тэр домог гээч нь үнэн байсанд эсэргээрээ үнэхээр их баярлаж байсан юм.

"Энэ гэрээтэй танилцаад гарын үсгээ зурвал таны хүсэл биелэж таны амьдрах нийт хугацаанаас арван жил хасагдсан байх болно.

—- сануулга! Нэгэнт хүссэн зүйлийг буцаах боломжгүй! Нэг ирсэн үйлчлүүлэгч дахиж ирэх боломжгүй гэдгийг санаарай!

—- аа бас! Манай буудлын талаар хэнд ч хэлж болохгүй шүү! Хэлсэн цагаас чиний хүсэл цуцлагдаж чи өөрөө амьдрах ёстой жилээ бүгдийг нь надад алдах болно!"

Хэрин Вонүгийн ширээн дээр тавьсан гэрээг аван гүйлгэн уншаад хүслээ бичих ёстой хэсэг дээрээ биччихээд, гарын үсгээ зураад буцаагаад ширээн дээр тавин Вонү руу үл ялиг түлхлээ.

Вонү аван харчихаад түүнийг явж болохыг хэллээ.

"Гэхдээ... би энд үлдэж болохгүй юу? "

"Яагаад ийм аймар газар үлдэх гээд байгаа юм?"

Хэрин инээвхийлээд "эндэх миний амьдардаг газраас арай дээр л харагдаж байна ... "

Вонү боломжгүйг хэлээд түүнийг гарахыг хэллээ. Хэрин санаа алдаад өрөөнөөс гарлаа.

Эргэн тойрноо ажиглангуй зугуухан явж байгаад урдаа байгаа зүйлийг үл анзаараад мөргөн зогслоо. Гэтэл эд зүйл биш энэ буудлын чухал хүмүүсийн нэг болох Мёнху зогсож байв.

"Гарах хаалга доор байгаа!"

Мёнху Хэрин рүү тоож ч харсангүй, хэлэх гэснээ хэлчихээд Вонүгийн өрөө рүү яваад өгөв.

}{

Сынчол удаан хугацааны дараа Сөүлд буун ийш тийшээ харан зогсоно. Тэр *Ханыл ахлах сургуулийн гадаа ирсэн байх аж.Хичээл тарсан бололтой, хүүхдүүд гарч ирэхэд Сынчол зүгээр зогсож чадахгүй ийш тийш үсчин, өөрийнх нь хайж буй тэр нэгэн ирж байгаа үгүйг харна.

"Хөөе! тэнэг~ Юн Жонхан!!"

"Аа~ Дугём аа~ сургууль дээр битгий ирээрэй гэж хэлээ биздээ?"

Сынчолын нүдэнд үл ялиг нулимс хурсан харагдана. Тэр холоос түүнийгээ харан жаргалтай байгаагаа инээмсэглэн илэрхийлэх аж. Очих зориг нь байгаа ч болохгүй, тэр зөвхөн холоос л харан зогсох тавилантай юм.

'Ашгүй дээ, тэр дахиад инээж байна'

Ad/ ene ngoo... bxb bxguyuuuu

•𝐇𝐈𝐃𝐃𝐄𝐍 𝐇𝐎𝐓𝐄𝐋•Where stories live. Discover now