~~~Хэжинаа! Хөөе Ким Хэжин!!!~~~ гудамжаар нэг цуурайтах залуу эмэгтэйн цоглог хоолойг сонсоод танихгүй байна гэж үү? Энэ бол миний хамгийн сайн найз Ин Юри. Цовоо сэргэлэн нь дэндсэн нэгэн.
Би: Яасан?Юри: Хүн сонсдоггүй юм уу? Хашгираад байхад чинь!!!
Би: Уучил! Чихэвчтэй байсан юм. (Малийх)
Юри: Наадханаасаа болж нэг л өдөр машинд дайруулж үхнэ байх шүү!!!
Би: Яаа!!! Муу ертой хүүр вэ! (Цохих)
Юри: Заза явья! Онгоцноосоо хоцрох нь.
Бид 2 аав ээжүүдээсээ хэдэн сар гуйсны эцэст японлуу 7 хонгийн хугацаатай зугаалгаар явж байгаа юм. Тэнд очих гол шалтгаан нь миний хувцас загваруудыг нэгэн баян худалдан авагчид үзүүлэх, мөн үүнийхээ хажуугаар Юри маань миний загваруудыг өмсөж зургаа авхуулан нэг ёсондоо модел минь болоод хувцаснуудаа зарах оролдого хийх юм.
Бидний суух онгоцыг зарлахад бид 2 хүмүүсийн хойно үлдэн хамгийн сүүлд орлоо. VIP суудлуудын хажуугаар өнгөрөн гарахдаа санамсаргүй хажууд зогсон цүнхээ дээш хураах залуугын цүнхний оосортой миний үс орооцолдон татагдчихав.
Би: Яаая!!!! (орилох)
Намайг орилоход өнөөх залуу дөнгөж мэдсэн бололтой гялс цүнхээ доош буулган үсийг минь орооцолдооноос гаргах гэж оролдож эхэллээ.
Юри: Бүтэлгүй гэдэг нь (инээх гэхэд нь би өөдөөс нь муухай харав.)
Залуу: Уучлаарай санаатай биш шүү... яаж яваад орооцолдчихов оо. Энэ ингээд болохгүй нь ийшээ түр суучих.
Цахилгаантай нилээд урт үс орооцолдчихсон байсан болохоор зогсож байгаад гаргана гэдэг их хэцүү байсан болохоор хажууд байсан сандал дээр намайг суулган өвөр дээр минь цүнхээ тавилаа.
Онгоц хөөрөх гэж байгааг нисгэгч зарлан, үйлчлэгч VIP хэсгийг тусгаарлан энгийн зэрэглэлийнхний урдуур хөшиг татан хааж харагдав.
Юри: WTF!?!? (Бувтнах)
Би: Би л наад үгийг чинь хэлмээр байнадаа... (нүдээ эргэлдүүлэх)
Өнөөх залуу үсийг минь салгах гэж нилээн үзээд болохгүй байгаа бололтой сүүлдээ хүчээр татаж үзэв.
Би: Яаая! Хөөе өвдөж байна!!!
Залуу: Уучлаарай... үсийг чинь таслахаас өөр арга алга.
Би: Юу тоглоод байгаа юм уу? Юу гэж тайруулж байдаг юм. (Уурлатал хажууд нь сууж байсан нэг хүн)
YOU ARE READING
Let's Not Fall In Love (дууссан)
RandomЮу гээч.... Энэ удаад өнөөх сайхан боловсон залуусыг мартацгаая. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Бодитоор тусгаж авъя ))))