One more time

1.6K 106 1
                                    

Олон тооны зураг авалт, зар суртачилгаа болон загварын шоунууд ар араасаа ээлжилсээр....

Миний амьдрлын нэгэн хэвийн үзэгдэл болон тогтож байх шиг. Хэдий би энэ замыг сонгоод 6-хан сар болж байгаа ч нэр хүнд минь өдрөөс өдөрт өсөж байна. мөн юм бүхэн бүтдэггүйтэй адил өөрийн гэсэн коллекцоо гаргах гэсэн мөрөөдөл минь бага багаар замхарах мэт мэдрэмж төрнө. Одоо бол би дизайнер гэхээсээ илүүтэйгээр загвар өмсөгч болон алдаршиж...

.

.

.

WooBin: Хэжинаа, бидний ээлж.... гарцгаая

Би: за Binu -яаа "Би түүнийг дуудахад арай амраар нь ингэж хочлож дууддаг юм"

Binu бид 2 маш сайн хамтрагчид ба бараг л бүхий л суртачилгаанд бид хамтран тоглодог. Тэр надад маш том боломж өгсөн ачтан. Хэрэв надад туслаагүй бол эсвэл суртачилгаа санал болгоогүй бол би өдийд ийм нэр хүндтэй, бусдын танил мөн хангалуун амьдралтай байхгүй байсан биз...

Гэхдээ хангалуун амьдрал.... магадгүй энэ амьдралын минь эхлэл, гол суурийг тэр хүн л тавьж өгсөн мэт. Анх энэ их хэмжээний мөнгийг тэр л хүн зөвхөн надад зориулж өгсөн шүүдээ. Тэр үеэс л би мөнгөний амтыг мэдэрч эхэлсэн. Мөн өөрийгөө хэр үнэд хүрч чадах вэ гэдгийг...

Магадгүй би одоо суртачилгаа нэрэн доор биеэ үнэлж байх шиг... гэхдээ бусад хэн нэгэнд биш олон түмний өмнө өөртөө.... мөнгөний төлөө биеэ ашиглах энийг би өөрөөр юм гэхээ мэдэхгүй байна.

Binu: хэжинаа ямар нэг юм болоо юу? (Гараа савчих)

Би: аа... аан үгүй ээ... (худал инээх)

Binu: гэхдээ чи нэг л биш байна. бие чинь өвдөө юм? Өнөөдрийн зураг авалтыг хойшлуулчихая.

Би: хэрэггүй дээ.. би зүгээр. Үргэлжлүүлцгээе

Зураг авалтаа дуусгаад Binu -ын машинд суун энт.ын зүг хөдөллөө.

Binu: өглөө ямар нэг юм болоо юу?

Би: үгүй ээ... зүгээр бага зэрэг ядраад (цонхоор харах)

Binu: ммм тэгвэл өнөөдөртөө эртхэн харьж амардаа, чи сайнгүй байна. (санаа алдах)

Би: санааг чинь зовоосонд уучлаарай

Binu: чи заримдаа их гунигтай харагддагаа мэдэх үү? (Замаа ширтэх)

Би: гунигтай?

Let's Not Fall In Love (дууссан)Where stories live. Discover now