Тариа!!!

1.6K 108 5
                                    


Өнөө орой би анх удаа загварын шоунд оролцоно гэж бодохоор үнэхээр гайхалтай мөн сэтгэл тэр хэмжээгээрээ түгшиж байна. тайзан дээр ямар нэг алдаа гаргавал би бүхэл бүтэн нэг хүний хэдэн жилийн хүч хөдөлмөрийг үгүй хийнэ гэсэн үг тиймээс маш сайн бэлдэх хэрэгтэй.

WooBin: чи жоохон тайвширах хэрэгтэй

Би: би зүгээрээ (холхих)

WB: би тоглоогүй байна. чи энэ байдлаараа шоу эхлэхээс өмнө ухаан алдах нь байна.

Би: хэрэв... хэрэв би тайзан дээр уначихвал яах юм бэ? Би та нарын ажлыг нураачихвал...

WB:"Зүгээр л тайвшир... алдсан ч эргээд босоход л болно. Алдаж байж бусдын дэмжлэггүй босож сурах болно. Энэ л энэ амьдралын баримтлах гол зарчим!"

Би: гэхдээ л....

WB: (уруул дээр долоовор хуруугаа тавин чимээгүй хэмээн ойлгууллаа)

Тэрнийг хэзээ ч ийм нухацтай ярьж байхыг анзаарч байгаагүй юм байна. тэрний хэлсэнээр унасан ч эргээд босоход л болно.

WB: тэглээ ч би үргэлж чиний хажууд байх болно. Унасан ч сэхсэн ч....

Түүний хэлсэн үг намайг бүр ч цочиролд оруулан бодолд дарагдуулчихав.

.

.

.

Би: Waaa итгэж чадахгүй нь ээ энэ..... энэ... энэ үнэхээр гайхамшигтай байлаа. Би яг л тэр тайзан дээр амьдарч чадахаар, хэзээ ч буумааргүй санагдаж байна.

WB: тийм гоё байна уу?

Би: тиймээ мэдээж... (гарнаас нь барин дэвхцэх)

WB: чамд л гоё байгаа бол болждээ (инээмсгэлэх)

Би түүний хажууд яг л анх удаа урлагын үзлэгтээ орж үзсэн бяцхан охин шиг үсчин, түүнийг тэнд байхгүй байсан юм шиг л болсон бүхий л зүйлийг давтан давтан ярьж явлаа. Харин намайг харан нэг тийм гэрэлтсэн харцаар харан зөөлнөөр инээмсгэлээд чимээгүйхэн сонсон машинаа барина.

WB: бид ирчихлээ

Би: өөх ийм хурдан ирчихсэн үү? (Инээх)

WB: дахиад жоохон явдаг байж уу?

Би: үгүй дээ би чамайг залхтал баахан юм ярьчихлаа. (Инээх)

WB: зүгээр дээ харин ч хөгжилтэй байлаа. (Инээх)

Би: за тэгвэл баяртай сайхан амраарай

WB: ммм за чи ч гэсэн сайхан амраарай... маргааш өглөө суртачилгааны зураг авалтанд оролцхоор болсон шүү

Let's Not Fall In Love (дууссан)Where stories live. Discover now