Юри...

2K 144 6
                                    

Япон орныг бодвол Солонгосд арай хүйтэн байв. Онгоцны буудлаас taxi барин гэртээ ирлээ. Уг нь гэрийнхэн маань тосно гэж бодож байсан ч ажилаар 2 хоног хөдөө явахаар болсноо хэлсэн юм. Тиймээс 2 хоног гэртээ сайхан амарч авах боломж олдсондоо үнэхээр баяртай байна.

Гэртээ ирэнгүүтээ чемоданаа орон доогуураа шидчихээд таван хошуу байрлалтай хэвтлээ. Яаж ч бодсон өөрийн гэр, өөрийн ор шиг тухтай газар хаана ч байхгүй. Нэг мэдэхэд нүд анилдан унтаад өглөө.
.
.
.
Утасны чанга дуу чихэн дээр дугархад зүүднээсээ салан утсаа аван

Би: Байна уу? Хэн бэ? (нойрмог хоолой)

Юри: Унтаад байгаа юм уу?

Би: Ммхн...

Юри: За босоо, би очиж байна.

Би: Яах гэж байгаа юм бэ? Намайг санаа юу?

Юри: Хуцна биз! (инээх) Чамаар яадаг юм.

Би: Чи муу!!!

Юри: За тоглосон юмаа... Зарим хувцас чинь надад байна. Бас чамд хэлэх 1 сайн, 1 муу мэдээ байна.

Би: Заза хүлээж байя! Хурдан ир...

Юри: За хоол хийгээрэй... (инээх)

"Энэ мууг дээ! Дандаа хүнээр тоглож байна шүү... гэхдээ ямар мэдээ хэлэх гэж энэ орой манайхлуу ирдэг байнаа? Ирэхээр нь л мэдэхээс" гэсээр доош бууж хоол хийж эхэллээ.
.
.
.
Би: За тэгээд ямар юмаа хэлэх гэж энэ орой ирсэн юм? (Хоолоо идэх)

Юри: Тэр нөгөө... Сайныг нь эхлээд сонсох уу? Мууг нь эхлээд сонсох уу? (Чухал царай гаргах)

Би: Юу вэ? Чи намайг айлгаж байна шүү! Сайнаас нь эхлье... (инээмгэлэх)

Юри: Тэгвэл сайн нь гэвэл... миний японд авхуулсан загварын зургыг санаж байгаа биздээ? Чиний загваруудыг өмсөж авхуулсан...

Би: Ммхн...

Юри: Би тэр зурагнуудаасаа заримыг нь загварын сургуулийн сонгон шалгаруулалтанд явуулчихсан юм. Тэгээд өнөөдөр өглөө хариу нь ирсэн байсан.

Би: Тэгээд?

Юри: Би тэнцчихсэн. (Хашгирах)

Би: Нээрэн үү? Тэгээд шууд л хэлчихгүй дээ! Ийм сайхан мэдээг... би золтой л ухаан алдчихсангүй! Баяр хүргье!!! (Тэврэх)

Юри: Харин нэг асуудал байгаа болохоор л...

Би: Юу? Мөнгө хэрэг болсон уу? Найз нь туслаж чадна шүү! Чи мэдэж байгаа шдээ...

Let's Not Fall In Love (дууссан)Where stories live. Discover now