Сүүлийн шөнө

2.1K 138 6
                                    

"Чи чинь солиорчихоо юу?! Яаж тийм сайхан боломжийг алдаж чадав аа!!"

Би: Юри яг одоо амаа тат! Би унтмаар байна!
   
Юри: Хуцаад бай! Хэд гэж ирсэн болоод нойрмоглоод байгаа юм!

Би: Еоо хараал ид! Ирэхэд ухаангүй үхчихсэн юм шиг унтаж байсан байж! 3 өнгөрөөж ирчихээд хүн дөнгөж унтаж эхлэж байхад чинь сэрчихээд чарлаад байх юм...

Юри: Ямар ч солонгос хүн чам шиг G-Dragon-той хонох боломж олдож байхад хаяад буудалд ирж хонодог хүн байхгүй байхаа... (толгойгоо сэгсрэх)

Би: Юу вэ! Хэрэв би тэрэнтэй унтсан бол яг л биеэ үнэлэгч, хямдхан хүүхэн шиг болчихдог юм байгаа биздээ!

Юри: Чи тэрэнтэй дахиж уулзаж чадахгүй шд...

Би: Тэгсэн ч гэсэн сүүлд нь надад онцгүй санагдаад байна шд.

Юри: Гэхдээ л... Хайран боломж... Сайхан залуу шд... Би байсан бол... (нүдээ анин хойшоогоо орлуу унан хажууд хэвтлээ.)

Би: Тэглээ ч дахиж уулзаж л таараа... (инээмсгэлэх)

Юри: Юу та 2 болзсон юм уу? Нээрээ юу?

Би: Үгүй ээ! Мангар л хүн биш бол 5-н тэрбумаа хоосон хаяхыг хүсэхгүй биздээ? (ежтой харан хөмсгөө хөдөлгөх)

Юри: Тэр ч тийм л дээ... За яахав дахиж тааралдаасай гэж ерөөхөөс! Харин одоо босоо би солонгос буцахаасаа өмнө энүүгээр жоохон тэнэмээр байна.

Би: Дахиад жоохон л унтчихая дэх үү? (Муурын нүд)

Юри: Нэгэнт сэрчихээд босолдоо. Чи ер нь л их сонин хүн юмаа.

Би: Яаж байна?

Юри: Яахав дээ? Нэг шөнийн дотор тэрбумтан болчихлоо ээрээс нь солонгосын хамгийн алдартай залуус чиний төлөө өрсөлдөөд хамгийн дажгүй залуутай нь нэг шөнийг өнгөрөөх боломж олдоод цуг гэрт нь очиж үнсэлцэж барьчихаад цагаа тулсан чинь зугтаагаад гараад ирчихсэн гэж байгаа. Хаашаа юм GD эсвэл тиймэрхүү талдаа муу байсан юм уу?

Би: Тийм гэж ямар? (Мэдэн будилах)

Юри: Яахав дээ нөгөө... чи мэдэж байгаа шдээ! Өрнөл оршил нтр гээд л...

Би: Еоо за больж үз Юри минь! Би элгээр явах нь байна шүү! Чиний хэлсэн болгон үнэн л дээ. Гэхдээ хэлчихэе тэр надад таалагдсан, бас муу байгаагүй! Тиймэрхүү зүйл болгохыг хүссэн ч эвгүй санагдаад л хүчээр биеэ барьсан болохоос биш!

Юри: Тэгээд...

Би: За аливээ бос! Гарцгаая!

Юригын хэлсэн бүхэн үнэн ч тэрний амнаас энэ бүхнийг сонсох маш инээдтэй санагдаж байв. Тэр галзуу ч барагтаа бол иймэрхүү зүйл яриад байдаггүй юм.

Let's Not Fall In Love (дууссан)Where stories live. Discover now