Jealousy...

1.7K 126 9
                                    

~~~GD-н талаас~~~

O.o Энэ... энэ юу вэ?! Тэр тэнд яаж? Тэрэнтэй?!

Би яг одоо энд юу болоод байгааг ойлгохгүй байна! Хэжин миний өөдөөс барилгын орой дээрх зар суртачилгааны самбар дээрээс инээж байна. Ингээд ч зогсохгүй дэлгүүрүүдийн үүдэнд зарлалын самбар дээр, мөн хотын төвийн том зурагтаар ч гарч байх юм. Энд яг юу болоод байгаа юм бэ?! Тэр яг хэн юм, хэзээ Kim WooBin-той ийм дотно болчихоов!!! Хамтдаа хөтлөлцөж, бие биелүүгээ инээмсгэлээд л...

Би анх тэрнийг WooBin-с л холдуулах гэж, өөрийнх нь төлөө 5 тэрбумыг зарсан байтал одоо яаж тэр намайг зүгээр нэг хог шавхруу шиг хаячихаад Kim WooBin-той хамт суртачилгаанд тоглож чадаж байнаа!!!
.
.
.
Өдөржин Хэжиний талаар бодон уурласаар энт. дээрээ ирж бүжгийн бэлтгэл хийхээр боллоо. Толгой өвдөж байна!

DS: Ахаа амрая л даа! Ядарч үхлээ шдээ! (Доороо дэвхцэх)

YB: Нээрэнгээсээ Jiyong одоо болье оо! Үргэлжлүүлээд байвал бид маргааш босож чадахаа болих нь байна...

GD: Босооч! Удахгүй тоглолт болно! Бэлдэх хэрэгтэй байна (Хашгирах)

TOP: Хөөе хөгшөөн нээрэнгээсээ одоо болноо бид үхэх нь! Тасралтгүй 6-н цаг бүжиглэлээ шд! Өнөөдөртөө хангалттай байх...

GD: (Муухай харах)

SR: Тэрний зураг авалтанд орсонд нь бид нарын буруу байхгүй шдээ! (Бувтнах)

GD: Яасаан!!! Чанга хэлээч!!! (Хашгираад барьж байсан алчуураа шидчихэв)

TOP: Бүр галзууруулах гээгүй л юм бол чимээгүй болсон чинь аминд чинь өлзийтэй шүү... (шивнэх)

SR: Юу ч биш ээ...

Яг одоо өол бид бэлтгэлийн өрөөнд бүжигээ давтаж байгаа юм. Тэдний хэлдгээр би өнөөдөр тэдэнд арай л хатуу хандчихлаа. Анхаарлаа өөр зүйлд сатааруулахын тулд бүжиглэж байсан ч нэг ч хором миний толгойноос Хэжин салсангүй.

Залуус ч бараг мөлхөх шахан өрөөнөөс шүршүүрт орохоор гарцгаан ганцхан би л үлдэв. Одоо л нэг юм арай тайвширч байна. Олон цаг чанга хөгжимийн чимээнд байсан болохоор чих амран нэг л тайван орчин бүрдэнэ.

Нүдээ анин шалан дээр хэвтэхэд шууд л нойр хүрэн бага зэрэг зүүрмэглэн унтлаа.

~~~Хэжиний талаас~~~

Гадаа гарахад миний зураг энд тэнд цөөн ч болов харагдах нь нэг л гое санагдана. Алдартай хүмүүст ийм байдаг байх нь ээ... Өөрийгөө энд тэндээс олж хараад л...

Let's Not Fall In Love (дууссан)Where stories live. Discover now