"Одоо хаачихав???"
Түүний тайвнаар хэлэх хэдхэн үгний ард яагаад ч юм биеэ барьсан, догдолсон сэтгэлээ нуух гэж оролдсон өнгө аяс надад мэдрэгдэж байлаа.
Яагаад тэр гэж? Энгийн нэг загварт бүхэл бүтэн 5-н тэрбум вонн зарцуулахаар тийм тэнэг хүн гэж үү? Эсвэл тэрэнд энэ хувцасыг ямар ч үнээр хамаагүй авч өгөхийг хүссэн эмэгтэй байдаг юм бодов уу? Үгүй ээ! Тэр эгчдээ л биш бол тэдэнд өдий хэмжээний мөнгө зарахаар дотно эмэгтэй хүн байх есгүй.
Хэтэрхий олон асуултуудаар өөрийгөө булан түүний түрүүхэн асуусан асуултыг хүртэл мартаж орхижээ.
GD: Би өөрөө шийдлээ шүү!
Би зүгээр л толгой дохилоо.
Бид хаа нэг тийшээ явсаар л байлаа. Гадаа харанхуй болж цонхоор орж ирэх бүлээн салхи нүүр хүзүүг зөөлхөн илбэх нь надад таатай санагдаж байлаа. Бидний дунд үүссэн нэг л таагүй мэдрэмжийг үгүй хийхийн тулд түүнээс зарим зүйлсийг тодорхойлж асуухаар шийдэн
Би: Өнөөдрийн хийсэн үйлдэл чинь?
GD: Яасан гэж?
Би: Зүгээр л харамсахгүй байна уу? Энгийн нэг загварт 5-н тэрбумыг зарсандаа
GD: Үгүй ээ харамсахгүй байна.
Би: Гэхдээ энэ.... хэрэв эрэгтэй хувцас байсан бол мэдээж ойлгогдохоор зүйл. Та солонгос гэлтгүй дэлхийд загварлагаараа танигдсан хүн. Харин эмэгтэй хувцас ийм үнээр авсан гэвэл сэтгүүлчидийн амны бай болох юм биш үү?
GD: Хамаагүй ээ! Надад харамсах юм алга. Би хүсвэл хэдхэн суртачилгаанд тоглоод л саяны мөнгийг олоод авчихна. Гэхдээ надад мөнгө тийм ч чухал зүйл биш. Хэрэв шаардлага гарвал би бүх мөнгөө хүмүүст өгөхөд ч бэлэн. Мөнгө намайг аз жаргалтай болгож чадахгүй шүү дээ.
Би: Аз жаргалтай болгох? Одоо та...
GD: Надтай чөлөөтэй харьцаж болноо. Тэгээд битгий та гээд бай. Seungri л тэгж дуудуулах дуртай байдаг юм. (тэр Seungri-н тухай бодож байгаа бололтой нүд нь зөөлрөн хөнгөхөн инээлээ.)
Бидний дунд өнөөх л чимээгүй байдал ноёрхож би буцан цонхлуу харлаа. Тэр надлуу нэг хараад эргээд урдах замлуугаа ширтэж байгаа нь харанхуй цонхонд тодоор харж болохоор байв.
GD: Чи миний хамгийн анхны эмэгтэй.
Түүний энэ үгийг сонсоод өөрийн эрхгүй түүнлүү харцаа шилжүүлэн асуусан, тайлбар хүлээсэн байдалтай царай гаргав.
YOU ARE READING
Let's Not Fall In Love (дууссан)
RandomЮу гээч.... Энэ удаад өнөөх сайхан боловсон залуусыг мартацгаая. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Бодитоор тусгаж авъя ))))