TOP

2K 125 13
                                    

Би: Юри би сандраад байнаа... чи ганцаараа орчих тэгэх үү? (муурын нүд)

Юри: Юу гээд тэнэгтээд байгаа юм бэ? Чиний загвар юм байгаа биздээ!!! (Муухай харах)

Би: Тийм л дээ... тэгээд би ороод юу гэх юм.

Юри: Би яаж мэддэг юм. Юу ярихыг нь сонсож байгаад л болохгүй юу....(нүдээ эргэлдүүлэх)

Би: Заза

Өчигдөр оройноос хойш бодож толгойгоо гашилгасан ч түүнтэй таараад юу ярих, яах ёстойгоо олоогүй юм. Хэрэв намайг танихгүй бол яах вэ? Эсвэл бүр ажлын санал тавьбал? Мэдэх юм алга...

Энт.н хаалгаар орохдоо нэг сайн гүнзгий амьсгаа аваад дотогш орлоо. Хүмүүсээс асуусаар нэгэн өрөөний үүдэнд ирэн орох гэтэл хажуунаас Seungri гарч ирэн биднийг нэг өөр өрөөлүү түлхээд оруулчихав.

Би: Хөөе яаж байнаа!

SR: Уучилаарай, гэхдээ та 2 энд юугаа хийж яваа юм. Тэгээд бүр захирлын өрөөлүү...

Юри: TOP-той уулзах гэсийн гэсэн чинь л энэ өрөөг зааж өгсөн шд. (Хуруугаараа нөгөө өрөөний хаалгалуу заах)

SR: Ммм гэхдээ TOP ахтай уулзаж яах гэж байгаа юм?

Юри: Чи ямар сониуч юм бэ? Тэр л биднийг дуудсан шд. Өөрөөс нь л асуу.

SR: Уучлаарай... тэгвэл явцгаая. Ах тэнд байгаа... Та 2-н орох гэж байсан өрөө захирлын маань өрөө, тэр яг одоо ууртай байгаа болохоор хол байсан чинь дээр байх. (Биеэ тэврэн бага зэрэг чичирлээ. Тэр захирлаасаа үнэхээр их айдаг бололтой. Яг л жоохон хүүхэд буруу зүйл хийчихээд ааваасаа айж байгаа юм шиг харагдлаа.)

Бид 2 түүнийг дагаж явсаар Big bang гэсэн хаягтай өрөөлүү орлоо. Дотор G-Dragon-с бусад нь байв.

SR: Ахаа намайг хэнийг олж ирсэнийг хардаа... ( Бид 2-луу хуруугаараа заах)

Dae: Wow Сайн уу? Сонин хүн байх чинь... Энэний хурууг битгий тоогоорой...(инээх)

SR: Өөө уучлаарай. Сурчихсан болохоор л... би засрах гэж хичээж байгаа шүү (инээн хүзүүгээ маажин доош харлаа)

TY: Hey whatsup! За худлаа худлаа...(инээх) Сайн байцгаана уу? Өмнө нь хальт тааралдаж байсан байхаа. Teayang гэдэг. (Гараа сунган гар барилцаад нүдээрээ инээлээ. Нүдээрээ инээхээрээ тэр бүр яг жоохон хүүхэд шиг царайтай юм аа)

Би: Мэдэхгүй хүн байх гэж үү? Хэжин! Ким Хэжин... Бүгдээрээ сайн байцгаана уу? (инээх)

Let's Not Fall In Love (дууссан)Where stories live. Discover now