~~~WooBin-ы талаас~~~
Өнөөдөр бидний хуримын өдөр. Би үнэхээр үнэхээр жаргалтай байна... тэр минь миний мэдэх хамгийн сайхан эмэгтэй. Цагаахан хуримы даашинзтайгаа яг л сахиусан тэнгэр мэт харагдана. Гэвч энэ миний түүнийгээ харж бас тэвэрч байгаа сүүлийнх....
Би: Юри чи энийг Хэжинд өгч тус болооч (доош харах)
Юри: Энэ юу юм?
Би: Kwon Jiyong-н дэвтэр бололтой.... энэ.... (нулимс цийлэгнэх) энэ.... Хэжин энийг уншсан дээр байх. (дэвтэр өгөх)
Юри: ойлголоо... гэхдээ энэ яагаад чамд байгаа юм? Бас хэрэв энийг Хэжинд өгчихвөл түүнийг сэтгэл 2-доно. Энэ чамд хэцүү биш гэж үү?
Би: хэрэв тэр над дээр ирэх гэж байгаа бол үүндээ итгэл төгс байх хэрэгтэй. Би түүнд хайртай. Харин тэр бид 2-н хэнд нь илүү хайртайгаа шийдэх хэрэгтэй байх.
Юри: ойлголоо би өгчихье (дэвтрийг авах)
.
.
.
Юриг Хэжинийг өрөөнд орхин гарахад нь түүний өрөөний үүдэнд очин зогслоо. Тэр итгэлгүйхэн дэвтэрлүү алхан зөөлнөөр аваад эхний хуудсыг нээв. Нүд нь гайхширал, баяраар дүүрсэн харагдахч хуудсыг эргүүлэх тоолонд тэр гунигт автана. Орон дээрээ суугаад хичээн унших нь яг л нууцыг тайлах гэж оролдож буй бяцхан охин шиг өхөөрдмөөр....
.
.
.
Түүний нүднээс нулимс урсан, цөхөрсөн хоолойгоор битүүхэн хашгирах нь сонсогдлоо. Тэр яг одоо өөртэйгөө тэмцэлдэж байгаа нь хэн ч харсан мэдэгдэхээр байв. Хамгийн сүүлийн хуудсыг уншин улам чангаар хашгирана. Тиймээ тэр байтугай би ч эцсийн хэсгийг гүйцэд уншихаас жийрхэн, зүрх минь салганасан. Энэ бүхний эцэст тэр минь над дээр ирэх болов уу? Түүний намайг гэсэн хайр Jiyong-г гэх сэтгэлээс илүү байж чадах болов уу? Би айж байна. тэр минь өөр нэгнийг сонгох вий гэж...
.
.
.
Зөөлнөөр орноосоо босон тольны өмнө очоод хий хоосноор тусгаллуугаа ширтлээ. Яг л миний хийх зүйл зөв үү? гэсэн шиг.... нэг гүнзгий амьсгалаад нулимсаа арчин хаалга өөд зүглэхэд нь гялс үүдний өрөөлүү зугтчихав. Би яагаад түүнээс зугтааж байгаа юм бол? Тэр минь хуримын хувцастайгаа биднийг бурханы өмнө гэрчилэх газар луу шийдмэгээр алхаж байхад би түүний харцнаас дальдчиж байгаадаа өөрийгөө гайхаж байна.
YOU ARE READING
Let's Not Fall In Love (дууссан)
RandomЮу гээч.... Энэ удаад өнөөх сайхан боловсон залуусыг мартацгаая. Бид чинь залуу хүмүүс шүү дээ. Бодитоор тусгаж авъя ))))