I . Тамхи намайг бүтээсэн

5.4K 235 10
                                    

Oh... энэ мэдрэмжийг юу гэмээр ч юм бэ дээ... Оноод хэлчих тохиромжтой үг олдохгүй юм. Үгүй яаж ч бодсон толгойд орж ирэхгүй байна. Зүгээр л тамхи татахад мэдрэгддэг мэдрэмж гэж л хэлэхээс биш...

Энэ бол хор гэхдээ хамгийн амттай, таатай хор. Миний хувьд тамхи амттан л гэсэн үг. Би хоолны өмнө дараа, өдөр шөнө, өглөө орой хэзээ ч хамаагүй түүнтэй байхыг хүсдэг. Сорох бүрт бүх биеэр минь нэг үл үзэгдэгч таатай зүйл нэвчин орох шиг болдог.

Нүдээ аниад тамхиа татаад энэ хөгийн хорвоогоос түр ч болтугай тасарч бодлынхоо ертөнцөөр аялаж байтал бүгдийг тасалдуулан:  Мэй... дарга чамайг дуудаж байна

Мэй тамхиа доош шидээд: 5 минут ч амраахгүй юмаа

гэтэл дүрэмт хувцасныхаа халааснаас хоёр ширхэг гаатай чихэр гаргаж ирээд нэгийг нь Мэйрүү сарвайсан хөвсгөр үстэй цагаан залуу: тамхи битгий татаж бай энэ биед чинь муу

Мэй түүний гараас чихрийг аваад энгэрийнх нь халаасруу шургуулаад: тамхи миний хувьд энэ чихэр л гэсэн үг

Залуу: тэгвэл ядаж унтраагаад хаяж байлдаа

Мэй: ooops... аль хэдийнээ хаячихсан

гэж хэлээд дээвэрлүү гардаг хаалгыг нээгээд шатаар доош буулаа. Залуу ч чихрээ задалж амруугаа хийгээд түүний араас буув.

Мэй явсаар хэлтэсийнхээ хаалгаар орж ирвэл шинэ хэрэг гарсан бололтой хүн амины гэмт хэргийн тасаг үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг нааш цааш бужигналдаж байлаа. Мэй шууд л даргынхаа хажууд очиод гол самбарыг харлаа. Дарга нь болох 30 гаран насны өндөр тас хар үстэй хурц нүдтэй залуу гартаа барих бичиг цаасаа эргүүлж харангаа: дахиад нэг аллага. Хоёр сарын өмнөхтэй яг ижилхэн. 15-тай эмэгтэй хүүхдийг мөчлөөд хогын уутанд  хийгээд хэсэг тус бүрийг нь жалганд 10 10 метрийн зайтай хаяж

Мэй: тэгэхээр энэ цуврал аллага гэсэн үг үү...

Дарга: тийм байх вий гэж айж байна. Тэрмуу новшийг барьдаг л юм бол ясыг нь цайтал нарсанд байлгана даа

Мэй: би хэргийн газарлуу явлаа.

Дарга: цогцосыг шүүх эмнэлэгт өгсөн замаараа харчихаад яваарай

Мэй: ойлголоо 

Энэ хэлтэст цогцос цусанд дуртай ганц хүн нь Мэй . Тэр бусдаас өөр. Өөр гэдэг үг ч багадмаар тийм өөр. Тэр саарал үстэй, бие нь цус байхгүй мэт цав цагаан арьстайгаас гадна нүд нь гүн хөх өнгөтэй. Хэргийн газрын шинжээчээр ажилладаг Мэй гэх энэ бүсгүйд байдаг цорын ганц найз нь тамхи.

Мэй шинжилгээний өрөөгөөр орж хэдэн хэсэг тастаад битүү уутанд хийснээс болж ялзарч үмхийрч бараг зарим хэсэг нь өтсөн цогцосыг сайтар харж хэргийн сэжүүр, эд мөрийн баримт болчихоор зүйл хайн ажиглаад гарлаа.

Хэргийн газар нь хотоос зайдуу байдаг хурдны замын дагуурх гүүрний доор, гол нь аль дээр үед ширгээд хоосон жалга, нэг талаас хогын цэг болчихсон газарт ирлээ. Хохирогчын биеийн хэсгүүдийг олсон газруудыг тэмдэглэж нийт хэргийн газрыг хаасан байлаа. Мэй тамхиа асаагаад тэр хавиар явж хатсан өвс, гишгэгдсэн зүлэг, наагуур цаагуур байх хог элдэв зүйлсийг ажиглаж байтал түүний хажуунаас: охиныг өөр газар алаад тэнд нь жижиглээд маш цэвэрхэн уутлаад энд авчирч хаясан машинаа нилээн хол тавьчихаад наашаа цогцосыг үүрч эсвэл тэвэрч авчирсан байна. Энэ газрыг өмнө нь судалсан байх тэгээд яг тохиромжтой цагийг сонгож цогсосыг хаясан байна

Мэй: энд бас чи л дутаж гэнэ дээ

Залуу Мэйн зуусан тамхийг аваад хэд сороод барьж явсан уутруугаа хийгээд: чи тамхинаас гараагүй л байх шиг

Мэй: харин чи гарчээ?

Залуу: яаж мэдэв?

Мэй: чи их хурдан сороод хурдан хаячихлаа. Хорхой дарах төдий л сорсон болохоор тэр биз

Залуу: тиймээ. Чи ч бас тамхинаас гарах хэрэгтэй

Мэй: тамхи намайг бүтээсэн. Тэгээд ч энэ хорвоо дээрх бүх хүнээс ганцхан надад л тамхи зохино. Та нар шиг сул дорой бие махбодтой хүмүүст тамхи хор харин миний хувьд энэ бол амттан. Миний цус уух хүслийг хамгийн ихээр дардаг юм!!!

Залуу: дуугүй байгаач хүн сонсчихвол яана

Мэй: зүгээрдээ Ким Каи. Би цус сорогч гэдгээ хүмүүсээс дэндүү сайн нуусаар өдий хүрсэн

Каи: гэхдээ би мэддэг шүү дээ

Мэй: хаха чи хүн биш шт....

✡ IV бүлгийн цус ✡Where stories live. Discover now