V. Second time

1.8K 205 53
                                    

Аёон: Миний нэрийг санаж байна. Сайн уу?

Каи хаалга тайлахаар босоод таг болсонд Мэй ч буйдан дээрээс босож хаалгаруу очвол Аёон Каирүү инээмсэглэж Каи гайхан зогсож байлаа. Мэй ч Аёоныг харан гайхаад: Аёон

Аёон чангаар инээгээд: та хоёр мэнд усны оронд нэр хэлэхийг илүүд үздэг бололтой

Мэй: уучлаарай гайхаад л... сайн уу? орооч

гэхэд Каи Мэйрүү муухай харлаа. Энэ харц түүнийг гэртээ оруулмааргүй байна гэсэн дохио байсан ч Мэй аль хэдийнэ түүнийг урьчихсан шүү дээ.  Аёон дотогш ороод зочны өрөөний буйдан дээр сууж: би та хоёрт хэлэх юм гараад хүрээд ирлээ.

Каи дурамжхан янзтай: ийм орой юу? Бид яг унтах гэж байлаа

Аёон: тиймээ маш яаралтай маргааш нөгөөдөргүй алуурчин дараагын хүнээ хөнөөх гэж байна.

Мэй: чи яаж мэдэж байгаа юм?

Аёон: би номны зохиолч миний бичсэний дагуу 5ын 5 хүн алчихаад байхад би яаж зүгээр суух вэ дээ? Би ч бас та нар шиг алуурчиныг олохыг хүсэж байна. Тэгээд бичсэн хүн нь учраас бичсэн бүхнээ дахин сайтар хяналаа

Каи: тэгээд чи алуурчин л биш бол сайн хянаад ч яаж мэдэх билээ?

Аёон: чи намайг алуурчин гэж бодохоо болилдоо. Би 2-р бүлгийн эхний аллагын эхний хохирогч алга болсон өдрөөс хойш яг нэг сарын дараа гэж бичсэн тэгэхээр тэр өнөө маргаашгүй болчихсон гэсэн үг

Мэй: номыг чинь би хэд хэдэн удаа уншсандаа сүүлийн хохирогчийн цогцос олдсоноос сарын дараа биш гэж үү?

Аёон: тиймээ чиний зөв гэхдээ эхний хэвлэлтэн дээр эхний хохирогч алга болсоноос хойш яг сарын дараа гэж бичсэн . миний ном анх 1000 хувь хэвлэгдсэн тэгээд дороо зарагдаж дуусаад удалгүй намайг ивээн тэтгэх байгууллагууд ч олдож би бага багаар олонд танигдаж номоо дахин хэвлүүлсэн . Тэгэхдээ би сүүлийн хохирогчоос сарын дараа болгож өөрчилсөн юм

Каи: тэрийгээ тэгээд одоо хэлж байхдаа яадаг юм бээ?

Аёон: би ч өөрөө одоо л санаж байна. Өөрчилсөнөөс хойш бараг 200 300 мянган хувь хэвлүүлсэн болохоор бараг ихэнх уншигчид сүүлийнхээр нь мэднэ.

Каи: Мэй явцгаая. Зохиолч та ч бас дагаад яв

гэсээр тэр даруйдаа хэлтэсрүү хөдөлцгөөв.

Шөнө дунд гэхэд тасгийнхан бүгд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж номонд бичигдсэн дараагын аллага гарах газар болох мөсөн гулгуурийн талбайтай том цэнгэлдэхүүдийг бүгдийг нь хяналтанд авлаа. Алуурчин тэднийг хэд хэдэн удаа төөрөлдүүлж өдийг хүртэл сэжүүр ч өгөлгүй байгаа нэгэн тул мөрдөгчид бүх талаас нь бодолцож хүүхдийн жижиг мөсөн гулгуурын талбай, залуусын коток, их дэлгүүүрийн мөсөн талбайг ч ажиглалтанд орууллаа.

✡ IV бүлгийн цус ✡Where stories live. Discover now