II . Hybrid one

2.3K 187 11
                                    

Мэй бүүр багаасаа өөрийгөө бусдаар өөр гэдгийг мэдсэн. Амьтны маханд дуртай ч амт нь нэг л сул санагдаж, болсоноосоо илүү түүхийгээр идмээр мэдрэгдэж , найзууд цуг тоглож байсан хүүхдүүд нь унаж бэртээд хөл гараас нь цус шүүрэхийг хараад түүнд ямар ч гэж илэрхийлж боломгүй сонин хүсэл төрж гүн хөх нүд нь улаараад ирдэг байлаа.

Нэг өдөр тэр тэсвэр алдсан. Машинд дайруулаад зам дээр цус алдан ухаангүй хэвтэж байсан хүнтэй таараад тэр туслах гэж дэргэд нь очиод хүзүүнээс нь олгойдон гарах цусыг гараараа дарсан ч ямар нэг зүйл хүчтэй татаж шархнаас нь цусыг сорж нэг л мэдэхэд амь тэмцэж байсан түүнийг дусал ч цусгүй хоосолж орхижээ. Тэр үедээ тэр өөрийгөө хэн бэ гэдгийг яг таг ойлгож авсан юм.

Тэр бол цус сорогч.

Олон зуун жилийн тэртээ цус сорогчид өнөөдрийнхөөс хамаагүй олон, ил тод байсан ч хүмүүс тэднийг устгасаар цөөн хэд нь л үлдсэн юм. Мэй бол тэдний нэг. Гэхдээ тэр өөрийгөө хорвоо дээр цорын ганц цусанд дурлагч гэж боддог байлааа. Тиймээс өөрийнхөө цус уух хүслийг нууж, хааяа нэг цусны төвөөс донор болгон савалсан цус ууж хорхойгоо даран энгийн хүн шиг  амьдарч иржээ.

Мэй: зүгээрдээ Ким каи. би цус сорогч гэдгээ хүмүүсээс дэндүү сайн нуусаар өдий хүрсэн.

Каи: гэхдээ би мэддэг шүү дээ

Мэй: хаха чи хүн биш шт

                            Тиймээ тэр бол хүн биш. Энэ залуу түүн шиг цус сорогч ч биш. Тэр бол эрлийз. Хүн, цус сорогч хоёрын эрлийз.  Тиймээс л тэр Мэйн цор ганц нууцыг мэддэг юм.

Эрт урьдын цагт....

Нэгэн цагт цус сорогч жирийн хүн хоёр бие биедээ дурласан юм. Тэдний хайр юу юунаас ч илүү хүчтэй байсан тул хуулийг зөрчиж бүгдээс нууцаар хоёр биенээ хайрласаар байжээ. Хүн бол цус сорогчдын хамгийн том дайснуудын нэг. Гэхдээ хараахан хамгийн том нь биш л дээ. Цус сорогчдын хувьд хүн чоно хэмээх хөнөөлт араатан хамгийн атаат дайсан нь .

Тэр хоёр хүмүүсийн тосгон , цус сорогчдын харшийг заагласан өтгөн ойн дундах хуучны жижигхээн түлээчний байшинд нууцаар уулздаг байжээ. Гэтэл нэг өдөр ойд төөрсөн нэг эр явж байгаад тэдний уулзаж байхыг хараад бүгдэд хэлж гэнэ. Хүмүүсийн судсаар цус урсдаг болсон цагаас эхлэн цус сорогчдын үзэн яддаг болсон юм. өөрөөр хэлбэл бүүр анхнаасаа л...

Тэдний тухай мэдсэн хүмүүс цус сорогчидруу дайрч бүсгүйн эцэг охиноо дахиж хэзээ ч цус сорогчтой уулзуулахгүйн тулд гэрээс нь гаргалгүй хорьж гэнээ. Нэгэн шөнө цус сорогч залуу хайртай бүсгүйгээ оргуулах гэж яг үүр шөнийн заагаар гэрт нь иржээ. Залуу бүсгүйн өрөөний цонхыг зөөлхөн тогштол бүсгүй хөшгөө нээж цонхоо арай гэж онгойлгожээ. Түүний бие сульдаж, арьс нь цайж нүднийх нь доогуур хөх зураас татсан байлаа.  Залуу: юу болоо вээ?

Бүсгүй түүнрүү ойртон зогсоод гарыг нь хэвлий дээрээ хүргэвэл тэр жирэмсэн болсон байлаа. Эрлийз хүүхдүүд сараар биш өдрөөр, өдрөөр биш цагаар өсөж том болдог тул тэр хайртай залуутайгаа уулзаж чадаагүй хэдхэн өдөрт ураг нь бүрэн бойжиж дуусаад төрөх дөхсөн байлаа.

Залуу: хоёулаа хамтдаа зугтаж эндээс бүүр холын хол газар оччихоод хүүхдээ төрөхөөр тэндээ бүгдээс нуугдаж амьдарья

Бүсгүй: миний бие дийлэхгүй ээ... би эрлийз хүүхэд төрүүлвэл өөрөө үхнэ.

Залуу: үгүйээ бид хамтдаа даваад гарна...

Бүсгүй: .... аав одоо удахгүй хүрээд ирнэ чи яв!

Залуу: хамтдаа явья аль эсвэл энд хамтдаа үхэцгээе

Бүсгүй сүүлийн хүчээ шавхан түүнтэй хамтдаа зугтахаар шийдлээ. Тэд зугтаж явах замдаа бүсгүй төрж эрлийз хүү гарсан бөгөөд хүүдээ Каи хэмээн нэр өгөөд аав нь зүүн далан дээр нь хумсаараа саран тэмдэг тавьж, ээж нь хүзүүнийхээ зүүлтийг зүүлгэжээ.

Тэд хол зугтаж чадсангүй тэдний араас хөөх хүмүүст баригдахын даваан дээр хосууд нялх үрээ модон сагсанд хийгээд голд хөвүүлэн орхиод өөрсдөө хамтдаа хадан хавцалаас үсэрч гэнэ. Нялх хүүгээ аваад үхэх зориг даанч байсангүй...

Бяцхан хөвгүүн хөвөн явсаар цус сорогчидын тухай мэддэггүй энгийн тариачин хүмүүсийн гэрт ирж тэдний хүү болон өсөж гэнээ...

~~~~~~~~~~~~~

Каи: гэхдээ би бас цус сорогч  ч биш

Мэй: хаха зааз явж ажлаа хий мөрдөгчөө!!!!

Каи: хийж байна. Эрхэм шинжээч та хэргийн газар тамхи татахаа больчихвол их зүгээр байна. Бас энэ хавиар шумуул ихтэй юм байналээ шүү болгоомжлоорой.... ӨӨ нээрээ тэр чинь танай хамаатан бил үү? хаха

гэсээр яваад өглөө. Тэдний дунд урьдны сайхан, бас муухай, дурсамжтай бас мартахыг хүсдэг харилцаа байсан юм.



✡ IV бүлгийн цус ✡Donde viven las historias. Descúbrelo ahora