V. Your love was my drug

1.9K 163 4
                                    

Жил орчмын өмнө...

Каи ухаангүй хэвтэх Мэйг сэгсэрч нэрийг нь дуудан сэрээх гэж оролдоно. Даанч тэр сэрсэнгүй. Каи аль болох хурдан эмнэлэгт ирсэн ч эмч нар ямар арга хэмжээ авахаа бас түүний юу болохгүй байгааг нэг л тогтоож чадсангүй. Мэйг яагаад гэнэт ухаан алдан унаж бүх бие нь тэнхэлгүй болоод арай гэж л амьсгалж байгааг Каи мэдэж байлаа. Тэр цусаар дутагдаж байна. Каитай үерхэж эхлэснээсээ хойш Мэй дусал ч цус уугаагүй, яагаад гэвэл өөрөөсөө бол дахиж Каин гарыг цусанд дүрэхгүй гэсэндээ тэр.

Донор цуснаас авч ууж болох ч цус уух л юм Каиг алдах гээд байгаа мэт санагдаад Мэй зүрхэлсэнгүй.

Каи эмч нараас нууцаар арай гэж хэдэн уут цус олоод Мэйн аманд хийж өгч, хэдэн дуслыг нүдэнд нь дусаалаа. Гүн хөх нүд нь бараг л бор болох дөхсөн байлаа.

Цус сорогчын нүд хүнийх шиг бор өнгөтэй болвол тэр үхдэг .

Цусны амт бас нүдэнд нь дусаасан хэдэн дусал цусны ачаар Мэй хоромын дотор сэргэж өөрийгөө эмнэлэгт байгааг мэдээд орноосоо өндийнсаяхан амтагдсан гайхалтай амтын төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй байгаагаа мэдлээ.

Мэй: би яасан бээ?

Каи: чи удаан цус угаагүйгээс болоод ухаан алдаж унасан. Хамаг бие чинь сульдчихсан байна хэд хоног амардаа

гээд түүнийг хойш нь хэвтүүлээд хөнжлөөр нь хучиж өгөөд гарц нь нэг ууттай донор цус атгуулаад: би хүн харж байя тайван уугаарай

гээд гараад явлаа. Сэтгэл нь Каин төлөө цус уухгүйг хүсэж байвч бие махбодь нь байгалийн зөнгөөрөө ангаа харсан араатан шиг цусыг хүсч байлаа. Каиг дөнгөж гарав уу үгүй юу цусыг нэг амьсгаагаар ховс сороод уруулыг нь даган урссан хэдэн дуслыг хуруугаараа арчин долоогоод нүдээ анин сая нэг амьд байгаагаа бас өөрийгөө ингэж л амьд явах ёстой гэдгээ гүн гүнзгий, эд эс бүрээрээ, бүрэн дүүрэн мэдрэв.

Каи Мэйн өрөөний гадна явган суугаад хариугүй урсан гарах гээд байсан нулимсаа барихыг хичээнэ. Мэй саяхан юу юугүй амь тавих гэж байхыг харсан учраас өөрөөсөө  болж хайртай эмэгтэйгээ үүрд алдах вий гэж айсандаа зүрх нь цусаар уйлж, тархи нь нүдийг нь нулимсаар дүүргэж байлаа. Хайртай хүнээ гар дээр нь ухаангүй хэвтэхийг харах юу юунаас ч илүү аймшигтай байлаа. Эр хүн учраас уйлахгүй ээ гэж өөрийгөө тайтгаруулаад хэсэг хугацааны дараа өрөөнд буцаж орлоо.

Мэй аль хэдийнээ унтчихсан байлаа. Каи түүний унтаж байгааг ажиглан хэсэг суулаа.

✡ IV бүлгийн цус ✡Where stories live. Discover now