III. Cigarette made me

1.2K 121 9
                                    

Мэйн утас дугарч дарга нь: та хоёр яаралтай ир дахиад нэг цогцос олдлоо

Мэй: ойлголоо

Каи буугаа далд хийгээд өнөөх цемент зөөж байсан хүнийг цэцэрлэгт хүрээлэнгийн хамгаалалтын албанд хүлээлгэж өгөөд тэд даргынхаа явуулсан хаягруу яаравчиллаа. Хотын захын хуучин цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Номонд бичсэнчлэн цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур дотроос 3 дах цогцос олдсон ч ажиллахаа больж хуучирсан бүүр хаагдсан цэцэрлэгт хүрээлэн байлаа. Хэн ч ингэж төсөөлсөнгүй.

Урьдны хоёртой мөн адил хоолойг нь хэрчиж цусыг нь юүлсэн хувхай цагаан цогцос хөөж ялзарсан байлаа. 

Мэй задлангаа хийчихээд хэлтэс дээр ирж зохиолч бүсгүйрүү залгалаа.

Аёон: байна уу?

Мэй: сайн байна уу би нөгөө шинжээч Мэй байна таньд надтай уулзах зав байна уу?

 Аёон: байнаа. би очих уу?

Мэй: үгйүдээ би очьё

Аёон түүнд ажлийнхаа газрыг зааж өгөөд Мэй ч тэр даруй түүн дээр очихоор гарлаа. Харин Каи өнөөх номыг эхнээс нь анхааралтай уншиж дараагын цогцос буюу 4 дэх хохирогчын цогцос DIAMOND нэртэй зочид буудлын хойд хаалганаас холгүйхэн хогын савнаас олдох болохыг олж мэдлээ. Тэр даруйдаа DIAMOND нэртээ буудлуудыг хайж үзвэл маргааш хотын төвд 5 одтой DIAMOND зочид буудлын нээлт болохыг олж мэдлээ. Өөр тийм нэртэй хэд хэдэн буудал байсан ч яагаад ч юм тэр шинэ зочид буудал байх магадлалтай санагдаж шууд тийшээ очихоор шийдэв.

Мэй явсаар Аёоны ажил дээр ирлээ. Маш том шилэн барилгын 11давхарт том цэлгэр гайхалтай сайхан тохижилттой өрөөндөө Аёон түүнийг хүлээж байлаа. Өрөөний нэг ханан дээр түүний "Цус цуглуулагч" номны нүүрэн дээр байсан цустай гарны зураг байх бөгөөд Мэй: вууаав алдартай зохиолчийн өрөөнд анх удаа орж ирж байх чинь

Аёон: ахадсан магтаал байна би зүгээр л шинэ залуу зохиолч алдартай болох болоогүй байна

Мэй: номоо хэдэн арван мянган хувь борлуулсан хүн гэхэд их даруухан юмаа

Аёон: хэхэ суулдаа

Мэй өрөөний голд байрлах чал улаан өнгийн буйдан дээр суугаад: дараагын ном чинь хэзээ гарах юм?

Аёон ширээн дээрээсээ улаан хавтастай нүүрэн тал дээрээ цааш харан зогссон гуалиг бүсгүйн зурагтай номныхоо хоёр дугаар ботийг түүнд өгөөд: наад бүсгүйн чинь зүүн далан дээр уруу харсан загалмай хийх гэсэн чинь шашны эсрэг болчихно гээд болиулчихлаа. 

✡ IV бүлгийн цус ✡Where stories live. Discover now