2-р бүлэг I. Уншигч

1.5K 148 7
                                    

 Каи: би чамд хайртай 

Мэй: больж үз. 

Каи: би... 

 Дарга нь: шинэ хэрэг гарсан байна. Бүгд хэргийн газарлуу..  

Тэдний яриаг тасалдуулж хүн амины хэрэг мөрдлөгийн тасгийг оволзуулсан шинэ хэрэг гарчээ. Мэй Каи болон өөр хэдэн мөрдөгч хэргийн газар ирлээ. Хотоос дөнгөж гараад зам хурдны зам дагуу байрлах нэгэн жижиг дэн буудлын өрөө битүү цусаар будагджээ. Хэтэрхий их цус байсан учраас харсан хүмүүс нь шууд л дотор нь муухайрч зарим бөөлжинө. Каи ам хамраа дараад Мэйрүү харвал түүний нүд улаанаар эргэлдэж хариугүй энэ их цусны голд байх цогцосруу очиод биед нь үлдсэн цусыг сорчих вий гэлтэй харагдаж байлаа. Каи түүний бугуйнаас чанга атгатал Мэй түүнрүү хараад: би зүгээр..эээ... Чи гараад тусгай хувцас өмсөөд ороод ир

гээд цүнхнээсээ резинэн бээлий гаргаж өмсөөд гутлийнхаа гадуур бараг шилбийг нь давахуйц урт зориулалтын улавч өмсөн тэр асар их цусан дундуур алхсаар цогцосруу ойртлоо.

Каиг тусгай хувцас өмсөж байх зуур өөр нэг мөрдөгч цогцосыг анх олсон буудлын үйлчлэгч настай эмэгтэйгээс мэдүүлэг авч байв. Мөрдөгч: та хэзээ мэдсэн бэ?

Үйлчлэгч эмэгтэй шокноосоо гараагүй байгаа бололтой ээрч түгдрэн: өг...лөө....6цагт би цэвэрлэгээгээ хийгээр орж иртэл ийм байсан. 

Мөрдөгч: буудалд тийм эрт цэвэрлэгээ хийдэг юм уу?

Үйлчлэгч: зочинтой өрөөг өдөр цэвэрлэдэг харин хоосон өрөөг өглөө эрт цэвэрлэдэг юм. Энэ өрөөний зочин залуу өчигдөр орой гарсан. Тэгээд өглөө цэвэрлэхээр орсон юм 

Мөрдөгч: залуу?? тэр өрөө авахдаа ганцаараа байсан уу?

Үйлчлэгч: тйимээ ганцаараа өрөө аваад өдөржин байж байгаад орой гарсан 

Мөрдөгч: ямаршуу залуу байсан??

Үйлчлэгч: нээх өдөр биш дунд зэргийн нуруутай тэгээд гартаа бээлийтэй малгайтай масктай нэг тийм нарийхан хоолойтой 

Каи дээрх яриаг сонсчихоод дотогшоо орлоо. Мэй аль хэдийнээ цогцосны болон орчны зургийг авч дуусаад эд мөрийн баримтуудыг тэмдэглэн ууталж авч байлаа. Хохирогч эмэгтэй хүн бөгөөд 30 гаран насны дунд зэргийн нуруутай богино тайрмал үстэй 60 кг орчим жинтэй. Нэг ортой жижиг өрөө бүхэлдээ цусаар будагдсан байх бөгөөд Мэйн мэдсэнээр эдгээр цус нь нэг хүнийх биш нилээн хэдэн хүнийх байлаа. Олдсон цогцос ганц боловч дор хаяж 5 хүний цусыг нийлүүлж байж ийм их хэмжээний болгохоор байв. 

✡ IV бүлгийн цус ✡Où les histoires vivent. Découvrez maintenant