VI. 2-р бүлэг

635 91 34
                                    

Каи Мэйн нүднээс анх удаа тийм их айдас харамсалыг олж харлаа. Хэрвээ Каи Мэй хоёр арай илүү хичээсэн бол тэр хүнийг аварч чадах ч байсан юм шиг санагдаж аль аль нь гүн цохилтонд орсон байлаа. Гэсэн хэдий ч Каи тэр цогцос тэр их цусыг бас Аёоныг ч мартан Мэйн хажууд гүйж очиод түүнийг энгэртээ наан тас тэврээд: битгий хар. хэний ч буруу биш. Бид чадах бүхнээ хийсэн

Мэй түүнийг хариу тэврэн чангаар цурхиран уйлж эхэллээ. Аёон ч доош бууж ирэн: ТА ХОЁР АЛУУРЧИНЫГ АЛДЧИХЛАА!!! 

Тэдний хэн нь ч түүнийг тоосонгүй. Аёон: хмм би явж цагдаа нарыг дуудаад ирье

гээд талбайгаас гараад явлаа.

Дарга ширээн дээр өрөөстэй байх бичиг цааснуудыг Каи Мэй хоёрын зүг чулуудаад: та хоёр юу хйиж байсан болоод алуурчин нүдэн дээр чинь хүн алчихваа!!!! Бид энэ янзаараа удах юм бол минут секунд бүрд хүний амь эрсдсээр байх болж байна уу?

Мөсөн талбайг цагдаа нар хяналтандаа авч хохирогчийг хэдийд талбайн дээрээс бэхэлсэнийг мөн бэхэлгээг хаанаас удирдаж байсныг мэдсэн тэр мөчид Каи Мэй хоёр Аёоны тухай саналаа. Тэр цагдаа дуудлаа гэж гараад удалгүй цагдаа нар ирсэн ч тэр өөрөө алга болсон байлаа.

Каи: ХАРААЛ ИДЭГ!!! Би тэрнийг сэжигтэй гэж хэлээ биздээ

Мэй: би хохирогчийг хараад шууд гүйж гарсан харин Аёон миний араас гарч ирээгүй намайг тэр доор сандраад гүйж байхад хохирогч унаж дараа нь тэр гарч ирсэн гэхээр  үнэхээр тэр л хөшүүргийг татсан гэсэн үг

Каи: шууд эрэн сурвалжлах хэрэгтэй. Тэр л алуурчин байж таарлаа

тэдний яриаг таслан цагдаагын туслах ажилтан хөвсгөр үстэй залуу : энийг хардаа

гээд хэн ч анзаарах боломжгүй хяналтын өрөөний таазны харанхуй буланд байрласан жижиг камерийг заалаа. Каи: яаралтай бичлэгийг ол

Тэр дор нь зохиолч бүсгүйг эрэн сурвалжилж эхэлсэн боловч зохиолч бүсгүй тэр дор нь хариуг нь барьлаа. Тэр маш том хэвлэлийн бага хурал зарлаж өөрийгөө гэм буруугүйг мэдэгдээд зогсохгүй цагдаагын хоёр ажилтан нүдэн дээр нь хохирогчийг алуулж хэрэгтэнг алдсан гэх маш том сенсаци тарьхуйц мэдэгдэл хийж орхилоо. Түүний хэдэн мянган шүтэн бишрэгчид цагдаагийн ерөнхий газрийн хүн амины хэрэгтээ тэмцэх тасгийн гадаа жагсаал хүртэл зарлаж "NoeYa алуурчин биш" "Алуурчинг барьж чадаагүй цагдаа нарыг хал", "Өдий хүртэл NoeYa алуурчинг барих гэж байсан", "Тэр буруугүй" гэх мэт лоозон барин хэсэгтээ л үймээн тариад амжив.

✡ IV бүлгийн цус ✡Where stories live. Discover now