VII . Хэлгүй гэрч

1.5K 143 8
                                    

Каи: МЭЙ ОЛДОХГҮЙ 3 ХОНОЖ БАЙНА ҮХСЭН АМЬД НЬ МЭДЭГДЭХГҮЙ БАЙХАД ТА НАР ЯАГААД ЭРЭН СУРВАЛЖЛАХГҮЙ БАЙГАА ЮМ БЭЭ?

Дарга: чи энд орилж хашхираад яахав бид бүгд л түүнийг хайж байна. Бас нэг 15тай охин ч олдохгүй байна бид чадах бүхнээ л хийж байна

Каи: чадах бүхнээ хийгээд хийгээд энэ үү?

Дарга: ядаж гэрч ч алга

Каи: новш гэж

гэж хэлээд даргынхаа өрөөнөөс ууртайгаар гарлаа. Машиндаа суугаад хамгийн сүүлд Мэйтэй байсан газраа ирээд тэр хавиар хэсэг явлаа. Түүнийг ирэхэд замын хажуу талын сандал дээр сууж байсан нэг залуугаас өөр хэн ч байсангүй. Каи дэмий л нааш цааш холхиж байгаад гэнэт тэр сууж байгаа залуу түүнийг хоёр гурван ч удаа энэ газарт ирэхэд яг тэр газраа сууж байсныг саналаа. Магадгүй Мэйг түүний машинаас буугаад алга болдог өдөр ч тэнд сууж байсан байж магадгүй гэж бодоод түүн дээр очлоо.

Каи замруу ширтэн суух залуугын хажууд очин суугаад түүнийг сайтар ажиглавал дунд зэргийн нуруутай ямар ч сэтгэлийн хөдлөл эсвэл ямар нэг юм илэрхийлээгүй тогтуун харцтай 20 гаран насны залуу байлаа. Каи: сайн байна уу?

залуу дугарсангүй.

Каи: уучлаарай өөрөөс чинь хэдэн юм асууж болох уу? Би эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах Каи байна.

Залуу түүнрүү хяламхийж ч харсангүй. Каи түүний мөрөн дээр хөнгөхөн цохиод: хөөе

залуу түүнрүү эргэж харсанаа энгэрийнхээ халаасруу гараа хийж сонсголын аппарад гаргаж ирээд чихэндээ зүүгээд одоо яриарай гэх шиг хараад инээмсэглэлээ. Каи түүнийг сонсголгүй болохын ойлгоод түүнийхээ хэлсэн үгсээ давтлаа.

Залуу бас л юм дугарсангүй харин хажуудаа байсан цүнхнээсээ дэвтэр бал гаргаж ирээд юм бичээд түүнд уншууллаа.

"Сайн байна уу? Ямар хэрэг гараав?"

Каи:та 3 хоногын өмнө ч гэсэн энд байсан уу? Та энд хэдээс хэдэн цагийн хооронд байдаг вээ?

"Би өдөр болгон энд байдаг өглөө үүр цайхаас эхлүүлээд харанхуй болтол зүгээр л суудаг"

Каи халааснаасаа хэтэвчээ гаргаж ирээд дотор байх Мэйн зургийг харуулаад: 3 хоногын өмнө өглөө үүрээр та энэ эмэгтэйг харсан уу?

"Харсан. Тэр нөгөө жирэмсэн хүүхний машинд суусан"

Каи: айн ямар жирэмсэн хүүхэн???

✡ IV бүлгийн цус ✡Wo Geschichten leben. Entdecke jetzt