VIII. Удам залгах хүү

1.9K 219 28
                                    

Мэй байшингын наагуур цаагуур явж өнцөг булан бүрийг нь шалгаж үзлээ. Гарах гарц алга. Харин хэдэн үхсэн туулай байх бөгөөд Мэй охиноос нууцаар гялсхан цусыг нь сороод дараа нь гараа арьсыг нь өвчөөд нөгөө охиныг шархыг боолоо. Туулайн махыг шараад охинд идүүлмээр байсан ч гал гаргачихаар юм байсангүй. Тэр хоёр үүр цайх үед нилээн тэнхэрсэн байх ба хоёул нийлж хаалгыг модоор цохиж хөшсөөр арай гэж онгойлголоо.

Гадаа гартал эргэн тойрон мод ой болсон хөдөө гэмээр газар байлаа. Хаашаа явахаа мэдэхгүй байсан учраас Мэй охиныг ойд нэг эвтэйхэн газар нуугаад өөрөө буцаж ирээд байшинд орж орох хаалганы дотор талд нуугдаад алуурчин бүсгүйг ирэхийг хүлээв.

Мэй мод бариад хоёр гурван цаг зогссоны дараа хэн нэгэн ирж байгаа болол машин ирж зогсоод хүн буугаад хаалгаруу ойртох нь сонсогдлоо. Мэй тэр хүнийг орж ирээл бол цохиход бэлэн байлаа.

Хаалга онгойж хүн орж ирэхэд Мэй модоо далайсан чигтээ харвал Каи: бурхан минь Мэй...

Мэй: Каи....

Каи түүнийг тэврэн авч бүх биеийг нь дээрээс нь доош хүртэл тэмтэрч хараад: чи зүгээр үү? Гэмтээгүй биз

Мэй: чи яаж олж ирээв

Каид өнөөх хэлгүй залуу өөрийнх нь тухай хэлсэн гэдгийг мэдээгүй жирэмсэн хүүхэн өнөөх цогцос хаядаг газраасаа арай зайтай очиод бас нэгэн золиос хайн явж байгаад Каитай таарчээ.

Каи байршил илрүүлэгчийн тусламжтай түүний хаана байгааг мэдээд машинаа нуун зам дээр такси барих гэж байгаа нэгэн болон зогсчээ. Түүнийг цагдаа болохыг таньсан өнөөх хүүхэн Мэйг энд авчирсан шигээ түүнийг ч нойрсуулах гэж оролдож харин Каи тариурыг нь булаан авч өөрт нь тариад унтуулаад машиных нь GPS ээр олон дахин ирсэн энэ газарт нь хүрч иржээ.

Каи Мэй хоёр ойд нуугдсан шархдсан охиныг аваад нөгөө жирэмсэн хүүхний хамтаар цагдаа хэлтэсрүү хөдөллөө.

Мэй: тэр яагаад намайг алаагүй юм бол? Бас яагаад өдий хүртэл хэнд ч ямар ч сэжиг авхуулаагүй хэрнээ ийм хурдан баригдаад чамайг хүртэл барих гэж оролдов бид хоёроор яах гэж байсан юм бол?

Каи: мэдэх юм алга. сэрэхээр нь байцааж л мэднэ дээ.

Охиныг эмнэлэгт хүргэж өгсөний дараа Каи хэлтэс дээр ирж жирэмсэн хүүхнийг сэрэхийг хүлээлээ.

Байцаалтын өрөө

Мэй бүгдийг дэлгэцээр харан сууна. Каи жирэмсэн эмэгтэй хоёр байцаалтын өрөөнд өөд өөдөөсөө харан суух бөгөөд Каи: нэр?

✡ IV бүлгийн цус ✡Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang