VI . Цустай даашинз

1.6K 149 12
                                    

Жил орчмын өмнө

Мэй биеийнхээ онцлогоос болоод нээх их унтах шаардлага байсангүй шөнө дунд сэрээд хартал Каи дэргэд нь байсангүй. Эмнэлэгт түүний хажууд хонох тухгүй учраас харьсан байх гэж таамаглаад унтаж амраад, бас түүний өгсөн цусны ачаар зүв зүгээр болчихсон гэдгээ аль болох хурдан харуулах гээд Каин гэрлүү яаравчиллаа.

Мэй Каин гэрийн хаалганых нь нууц дугаарыг хийгээд ортол үүднээс эхлээд шалаар хувцас хөглөрсөн байх бөгөөд унтлагын өрөөнөөс хүмүүсийн айхлах дуу сонстоно.

Мэй түүний бодож байгаа зүйл биш байгаасай гэж залбирсаар унтлагын өрөөрүү шагайтал Каи цээж нүцгэн , дотуур хувцастайгаа хэвтэх бүсгүйн дээрээс тонгойн үнсэлцэж байлаа.

Мэй: за эхэл эхэл гоё хэсэг нь арай эхлээгүй байгаа бололтой

Түүний дуугаар Каи бүсгүй хоёр сандралдан босож нөгөө хүүхэн хамаг хувцасаа шүүрч аваад Мэйн хажуугаар салхи татуулан гарлаа. Каи: чи ирэх ёсгүй байсан юм... Энэ чиний бодож байгаа шиг юм биш...

Мэй хэсэг чимээгүй зогсож байснаа: хэрэггүй дээ... Зүгээр дуусгая Ким Каи мөрдөгчөө

гэж хэлээд гэрээс нь гарлаа.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Мэй хэргийн талаар элдвийг бодон сууж байтал хаалга онгойж дарга нь их л сандарсан байртай түүнрүү том харж: бид охиныг алдчихлаа

Мэй: юу?

Дарга: Ихрийн өрөөсөнийг алдчихлаа. Түүнийг дагаж байсан ч хараанаасаа алдчихлаа. Өнөөдөр түүний төрсөн өдөр байсан. Алуурчины гарт орсон ч байж магадгүй

Мэй: ЧҮЭ СЫНХЁН ЧАМАЙГ ХАРААЛ ИДЭГ!!! Охиныг сайн харааарай гэж хэлээ биздээ

Сынхён: Чи Каитай цуг алуурчинг ол. Түүнд сэжүүр байгаа гэсэн. Бас дахиж миний нэрийг битгий хэлээрэй

Мэй дурамжхан толгой дохиод: за даргаа

гээд өрөөндөө түүнийг орхиод Каин өрөөрүү яаравчиллаа. Каи бөөн бичиг цаас дэлгээд дунд нь бодолд дарагдан сууна.

Мэй: хурдал хоёулаа алуурчинг барих хэрэгтэй байна.

Каи: чи хэн гэдгийг нь мэдэж байгаа юм уу?

Мэй: чамтай адилхан нэг гэр бүлийн гурван хүнийг таамаглаж байна. Тэр жирэмсэн хүүхэн хүн алчихаад цогцосыг нь зөөж хаяхаар чадалтай биш. Тэгхээр нөхөр ээж хоёрынх нь нэг

✡ IV бүлгийн цус ✡Where stories live. Discover now