4

4K 489 12
                                    


Би унтахаар хэвтсэн ч нойр минь хүрч өгсөнгүй.Миний өрөөний хамтрагч байхгүй байхыг бодвол тэр хаа нэгтээ хэн нэгэнтэй байгаа гэдэг нь эргэлзээгүй.Магадгүй нөгөө ажлаа амжуулж байгаа байх.

Би зүгээр суухаас бага зэрэг уйдан янзлаагүй байгаа цүнхээ янзлахаар шийдлээ.Аавын жаргалтай үесээ буулгаарай гэсэн зургийн аппаратыг цааш гар цүнхнийхээ дэргэд тавьчхаад амандаа дуу аялан хувцаснуудаа эхнээс эвхэж байтал гадаа "7 Years" явж эхлэхэд би улам ч урамтай бүх юмаа хурдхан гэгч нь янзалчхаад орондоо хэвтэв.Гадаа ахин дахин дуунууд явж хүүхдүүд  дуугарна.Мэдээж,энд гурван сарын шөнийн хугацааг ашиглахгүй өнгөрнө гэж байхгүй.Ингээд над шиг орондоо хэвтэж байгаа хүн тун ховор гэдэгт би маш итгэлтэй байна.Гэхдээ миний хувьд шөнө оройгоор хүүхдүүдтэй янз бүрийн зүйлс хийнэ гэдэг бараг л бүтэшгүй зүйл.Аав ээж ажлынхаа томилолтоор бүтэн сар гадаад руу явахад ч гэрээсээ ганц удаа цухуйж байгаагүй хүн шүү дээ,би чинь.

Өглөө болсныг илтгэж миний сэрүүлэгний дуу хангинахад орой хэдэд орж ирсэн нь мэдэгдэхгүй нойрмоглох Мэди "Эвэ! Юуны чинь сэрүүлэг вээ...унтраагаач гуйя" хэмээн амандаа бувтнаж байлаа.Би түүнээс уучлалт эрээд шууд л сэрүүлгээ унтраан тамирын хувцас өмсөөд гадагш гарлаа.Гадаа бүгд унтаж байгаа нь ойлгомжтой гэмээр нам жим,эл хуль байх нь тэр.Өчигдөр түүдэг гал асаасан бололтой бүрэн гүйцэд шатаагүй модод халтартан үзэгдэнэ.Шувууд цэлмэгхэн тэнгэрт жиргэж,ногоорон сагсайх модны мөчрүүд дээр сууцгаана.Би энд ер нь байгалиас эрч хүч авах гэж л ирснээс биш хөгжилдөх гэж ирээгүй л дээ.Чихэвчээ хоёр чихэндээ хийгээд дуртай дуугаа чангахан шиг тавьчхаад нарийхан жимээр гүйлээ.

Байрласан кампаасаа нилээн хол гүйсээр сүүлдээ амьсгаадан бага зэрэг зогсоод савтай ус ууж байтал өвсөн дунд нэг юм хөдлөх шиг болов.Хүүхдүүдээс холдчихсон болохоор ан амьтан юм болов уу гэж бодоод бага зэрэг айсан ч,юу болох нь сонирхол татан их өндөр ургасан өвснүүд руу бага багаар ойртож байтал би эмэгтэй хүний нүцгэн бие харах нь тэр.Би зүгээр л өөрийн мэдэлгүй уулга алдахад хэн нэгэн амыг минь даран маш хурдтай хойшоо татан өвсөн дунд унагалаа.Би эмэгтэй хүний нүцгэн бие харж цочсондоо биш ард минь амыг минь тас таглан хэвтэх эр хүнээс маш их айж байлаа.Гарыг нь цохиж,хөлөөрөө хөлийг нь өшиглөж байсан ч тэр бас л маш хурдтай хөдлөн намайг хажуу тийш болгоод дээрээс минь гаран хэвтэхэд би цааш ямар ч хөдөлгөөн хийж чадалгүй гацаж орхив.Учир нь миний амыг даран хөмсгөө бага зэрэг зангидсан хүн Жонни байсан юм. 

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now