14

3.2K 346 10
                                    


"Суудалдаа суу"

Жонниг ийн хэлэхэд би гайхшрал дүүрсэн нүдээ Линагаас салган суудал руугаа явлаа.Суудалдаа эргэн ирэхэд Мэди над руу муухан инээмсэглээд,санаа алдан Линагийн зүг харцаа шилжүүлэв.Лина хэсэг дуугүй зогсож байснаа сая нэг ам нээн

"Энд байгаа ихэнх хүмүүс миний түүхийг мэддэг болохоор би энд өнгөрснийг ярихыг хүсэхгүй байна.Гэсэн хэдий ч,миний сэтгэл одоог хүртэл хэвээрээ шүү гэдгийг л мэдээсэй гэж хүссэн юм.Амьдрал ер нь хэзээ ч санаснаар бүтдэггүй юм байна.Хэн нэгнээс дэндүү хайртай болсон сэтгэлээ татаж авна гэдэг яг л дийлдэшгүй хэн нэгний өмнөөс шалдан гараараа тулалдах шиг л хэцүү юм.Үүн дээр нэмээд би Мэди-д дурласандаа,охин хүүхдэд дурласандаа хэзээ ч харамсаж,өөрийгөө зүхэж,ийм тавилантай төрүүлчихсэн эцэг эхдээ ч гомдоогүй.Яагаад гэвэл би энэ хорвоогийн хамгийн гайхалтай нэгэнд хайртай болсон болохоор тэр шүү дээ.Би энэ яриагаараа Мэди-г өөртөө татахыг хичээгээгүй юм шүү.Тэр намайг дахин өөрийнхөө найз гэж нэрлээд хамтдаа байгаасай л гэж хүссэн юм.Эвгүй байх л даа,гэхдээ л...ядаж тэгж сэтгэлийг минь дэвтээж өгөөч гэж гуйх гэсэн юм.Харин Эвэлин,би чамтай сайхан найзууд болохыг их хүсэж байгаа.Анх Мэдитэй хамт байдаг болохоор чинь атаархаж байсан ч,чамайг таних тусам,чамтай ярилцах бүрт атаач сэтгэлээр бус сайхан сэтгэлээр чамтай найзлахыг хүссэн.Зүгээр нэг сургуулийн найз,хамт зусланд явсан найз биш сайн найз чинь болохыг хүсэж байна."

Лина ийн хэлээд жижигхэн модон саваагаа түүдэгт нэмэн,суудалдаа эргэн суув.Мэди бид хоёр хоёул нэг л эвгүй байдалтай сууцгааж байлаа.Хэдийгээр би Мэдитэй ярилцах,эсвэл түүн рүү хараагүй ч түүнийг мэдэрч чадаж байлаа.Би Линаг лэсби байсанд бага зэрэг эвгүйцэж байсан ч түүний хэлсэн үгс үнэхээр зүрхэнд минь хүрсэн юм.Тэр хайрын талаар басхүү цухас амьдралын талаар үнэн хэлсэн болохоор тэр шүү дээ.Би түүний яриаг бодоход шууд л удирдлагагүйгээр Жонни руу харж байлаа.Би энэ залууд нэгэнт л хайртай болчихсон болохоор түүнийг ямар ч зан гаргасан өөрийгөө татаж чадахгүй юм.Магад надаар зуны наадгай хийсэн ч надад жаргалтай мэт санагдаж байна.Хэсэгхэн ч гэсэн энэ хүнтэй байсан хугацаа минь миний амьдралын хамгийн аз жаргалтай,адал явдалтай мөч байсан болохоор тэр.

Би хажуу тийшээ харвал Мэди-н нүдэнд нулимс цийлэгнэсэн байлаа.Би түүний гарыг бариад нурууг нь элэхэд тэр над руу хараад "Би яг энэ мөчид өөрийгөө лэсби байсан ч болоосой гэж хүсэж байна.Намайг яг Лина шиг хайрлах эр хүн энэ хорвоод байх болов уу?" Мэди санаа алдан доош харахад надад баттай хариулт байхгүй байсан учир зүгээр л нурууг нь давтамжтайгаар зөөлхөн цохилоо.

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now