22

2.6K 298 20
                                    


Энд тэндгүй хүмүүс хашхиралдаж,тэдгээрийн өмнөөс зарим нь хүч хэрэглэнэ.Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж,гэмт хүн гэлбэлзэнэ.Хаана чухам юу болоод байгаа нь ч мэдэгдэхээргүй толгой эргэж,дотор муухайрам үймээнтэй орчин.Өрөөний буланд байрлах тусгаарлагдсан хэсэгт хэд хоносон нь ч мэдэгдэхээргүй болсон бүлэг хүмүүс бидэн рүү ширтэх нь айдсыг минь төрүүлж байлаа.Жүли энэ бүхнийг надтай ижил мэдэрсэн нь намайг тэврэх шахам зогсож буйгаас нь ойлгомжтой байлаа.Одоо болж буй үйл явдал нь бидний хувьд амьдралдаа анх удаа цагдаагийн газар орж ирсэн тохиолдол байв.

"Та хоёр хэргийн газар хамт байсан байж юу болсныг хэлээдэх!"

Цагдаа гэхээр энгийн хувцастай,мөрдөгч гэхээр цагдаагийн үүрэгтэй хүн саянаас хойш наагуураа 'мэдүүлэг' хэмээн нэрлэх ч цаагуураа илт загнасан шинжтэй асуултаа Жүли,бид хоёр руу шилжүүлэв.Уг асуултын дараачаар Жүлигийн айдас улам нэмэгдэн,миний ард орон "Эгч ээ,би айгаад байна" хэмээн шивнэх нь тэр.Хэдийгээр аймар байсан ч,хэргийн газар хэмээн нэрлэсэн нь надад хэтэрхий хачин санагдаж байлаа.

"Тэд зүгээр л хөнгөн маргалдсан төдий,ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй зүйл огтхон ч болоогүй". Намайг хэл амаа арай ядан эвлүүлэн ийн хэлэхэд цагдаа гараараа ширээ хүчтэй цохиод "Чамайг ингэж хэллээ гээд би багш шиг чинь сайн байна гэж магтахгүй!Би чамайг юу болсныг хэл гэсэн болохоос биш энэ хэрэг дээр миний өмнөөс дүгнэлт гаргаадах гэж хэлээгүй байх шүү!". Надаас ахин үг гарах зориг үлдсэнгүй.Доош харан,яахаа мэдэхгүй чичирсэн гараа эв хавгүй атгаж байлаа.

"Энэ хоёр юу ч мэдэхгүй.Юу болсныг хараагүй юм чинь яаж танд хэлж чадах юм бэ?" Даниел-н хоолой сонстоход би бага зэрэг тайвшраад,толгойгоо өргөн харвал цагдаа "Үнэн юм уу? Тэнд байсан хүмүүс та хоёрыг эдний дунд хамт байсан гэсэн мэдүүлэг өгсөн дөө!" ийн биднээс асуув.Хэдийгээр би дэмжсэн хариулт өгмөөр байсан ч,тэднийг өмөөрөх,хэрэг буруудах тийшээгээ хандвал аргалах шаардлага гарч магад гэж үзэн үл хариуллаа.

"Энэ хоёрыг боулинг тоглож байх хооронд эхэлсэн зүйл! Тийм болохоор энэ хоёрт элдэв асуултууд тавьж,байцаах хэрэггүй" Энэ удаад Нэйт бидний өмнөөс дуугарсан байв.Цагдаа сандлаа хойш налаад "Та нар болсон зүйлээ намайг зовоолгүй,үнэнээр нь яриад байвал хэн ч энэ хоёр охиноос юм асуухгүй,ойлгов уу?" ийн хэллээ.

"За тэгээд юу болсныг тодорхой гэгч нь ярих уу?" Хэсэг хугацааны дараа цагдаа ийн асуухад бид бүгд дуугарсангүй.Тэр бичиг цаасаа хумиад "За тэгвэл юм ярьдаг болтлоо тэнд сууна даа!" ийн хэлэхэд бид заасан зүг рүү нь харвал өрөөний булан дахь өнөөх тусгаарлагдсан хэсэг байлаа.

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now