7

3.5K 373 16
                                    


Бид хэсэг амарсны дараа нэгдүгээр баг болон бидний багийн хоорондох тэмцээн эхлэв.Калэб багийн бусад гишүүд рүү дамжуулахгүй ганцаар явсаар өөрт ирсэн бүхий л бөмбөгнүүдээ нөгөө багт оноо болгон алдаж байв.Бидний уур хүрч Жоннигийн завсарлага авъя гэсэн дохиогоор тэмцээн түр зогсов.Бид амрах хэсэгт ирэхэд Мэди Жэни хоёртой нэгдэн ус руу дайрч байх зуур Жонни Калэб-д хандан "Чиний аминчхан зан бидэнд хожигдол авчрах нь.Зүгээр багийн ажиллагаатай тоглоцгооё!" хэмээн хэлэв.Жэни,Мэди хоёр ч хүч түрэн хэлэх үгээ хэлцгээж байлаа.Харин Калэб ууж байсан устай саваа газарт шидээд "Би энэ хараал идсэн тэмцээнд хожихыг хүсэж байна.Харин та нар ялагдал авчрах гээд байгаа болохоор аминчхан зан гаргахаас өөр арга алга.Тэмцээн хатуу байх хэрэгтэй,гэтэл зарим нэг нь шалчиганаад байхад яаж хожих юм?". Тэр уурандаа бараг л багтарч байв.Шалчиганаж байгаа хүн нь магад би биз гэж бодсоор усаа цааш ууж байтал Жонни "Энэ зүгээр л жирийн нэг тэмцээн.Амралтын дундуурх хөгжилдөх л зүйл.Ямар сургуулийн аварга шалгаруулах тэмцээн биш юунд нь ингэж сүр бадруулаад байгаа юм бэ?" хэмээн уцаарлангуй хэлэхэд Мэди "Тэгээд ч бид аль хэдийнэ оройн хоол хийхээс мултарчихсан шүү дээ!". Мэдигийн үгэнд Жэни бид хоёр "Тийм шүү!" хэмээн нөхцөл байдлыг дээрдүүлэх санаатай инээлдэхэд Калэб огтхон ч өөрчлөгдсөн шинжгүй Жонни руу харан "Тэгвэл тэр ч гэсэн жирийн нэг охин биз дээ.Ямар сургуулийн хамгийн сайхан охин байгаа биш,юундаа сүржигнээд үхчих гээд байгаа юм?" 

Тэр ингэж хэлчхээд цааш явлаа.Түүнийг явахтай зэрэгцэн завсарлагаа дууссаныг мэдэгдэв.Бид ч түүний ардаас талбай руу алхаж эхэллээ.Гэсэн ч миний хөл нэг л хөдөлж өгсөнгүй.Саяын хэлсэн үгс мэдээж намайг хэлсэн гэдэг нь тодорхой байсан.Миний энэ хөдөлж ядаж байгаа үйлдэл Калэб-н хэлсэн үгсийг зөв гэдгийг өөрт минь батлах шиг л болж байв.Мэдээж шүү дээ,энд байгаа бусад охидууд бүгд надаас дээр байхад...сургуулийн хэмжээнд ч бус зөвхөн энэ талбайн хэмжээнд ярьсан ч би тэдний дээр огтхон ч гарч чадахгүй байхад...Жонни ер нь яагаад? 

Би бараг гөлөрсөөр уг тэмцээнийг дуусгав.Хэдийгээр манай баг ялсан ч надад ямар ч баярлах сэтгэгдэл төрсөнгүй.Охид,хөвгүүд нийлэн далай руу явж харин Мэди бид хоёр л халуун усны хэсгийг зорив.

"Калэб-н хэлсэн үгэнд хэтэрхий эмзэглэх хэрэггүй дээ.Тэр үнэндээ их шартай,чамайг өөрийг нь биш Жонниг сонгосон болохоор шаралхаад бараг л үхэх гэж байгаа биз." Усанд орж байх хооронд Мэди надад ийн хэлэв.Би түүнд хариулт хэлэлгүй нэлээд удсаны дараа би арайхийн амаа нээж "Жонни-г би сонгосон гэж үү...би сонгох эрхгүй гэж бодож байна.Би түүнийг үнэндээ ойлгохгүй юм.Яагаад ийм энгийн би гэж?" Мэди усаа хаан "Боль доо,Эвэ! Харин чамайг л ойлгохгүй нь.Чамд хүн сайн болж,чиний араас гүйх тийм хачирхалтай зүйл юм уу? Охид бүрт л өөрт нь сайн гэдэг хөвгүүн байдаг биз дээ? Яагаад энийг тийм айхтар сүртэй хүлээж аваад байгаа юм? Тэгж яривал Жонни ч гэсэн энгийн. Энгийн хөвгүүн энгийн охинд дурлах асуудал дагуулахгүй гэж бодож байна." Тэр бага зэрэг уцаарлангуй хэлээд усаа нээн үргэлжлүүлэн усанд орж эхэллээ.

⍨The Summer We Had⍨Where stories live. Discover now